Ц.Билэгтсайхан: Халдварт өвчний чиглэлээр 640 эмч, 2500 гаруй сувилагчийг улсын хэмжээнд сургаж төгсгөөд байна Ц.Билэгтсайхан: Халдварт өвчний чиглэлээр 640 эмч, 2500 гаруй сувилагчийг улсын хэмжээнд сургаж төгсгөөд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Халдварт өвчний чиглэлээр 640 эмч, 2500 гаруй сувилагчийг улсын хэмжээнд сургаж төгсгөөд байна

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн 2022 оны 4-р сард эхэлж буй төгсөлтийн дараах албан сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж,үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам,  Сургалт, хөгжлийн албаны дарга Ж.Баярсайхан болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцов.

Энэ удаагийн  элсэлтээр дархлаажуулалтын сувилахуй судлалаар 26 сувилагч, ариутгалын ажилтан бэлтгэх сургалтаар 63 суралцагч, халдвартын сувилахуй судлалаар 12 сувилагч,  нийт 101 сувилагч, тусгай мэргэжилтэн суралцахаар ирсэн байна.

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “ ХӨСҮТ нь 2001 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 43 тоот гэрчилгээгээр “Төгсөлтийн дараах сургалт явуулах зөвшөөрөл”-ийг авсан бөгөөд 21 дэх жилдээ төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхлэн явуулж байна.

2001-2022 оны хооронд халдварт өвчний чиглэлээр 640 эмч, 2500 гаруй сувилагчийг улсын хэмжээнд сургаж төгсгөөд байна.

2018 оноос сүрьеэгийн резидентийн сургалтыг 9 сарын хугацаатай, БЗДХ, ХДХВ/ДОХ судлал төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 6 сарын хугацаатай эрчимжүүлсэн хөтөлбөрөөр Глобал сангийн тэтгэлгээр сургаж, сүрьеэгийн болон БЗДХ,ХДХВ/ДОХ -н эмч дутагдалтай аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиалгаар эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургасан.

Мөн 2021 онд КОВИД-19 халдварын үед цахимаар 

  • 334 дархлаажуулалтын сувилагч
  • 291 ариутгагч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэшил эзэмшүүлэн 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад,   КОВИД-19  халдварын үед дархлаажуулалтын цэгт болон ариутгалын хэсэгт ажиллаж байна.

Энэ удаагийн сургалтад ирсэн Та бүхэн идэвх чармайлттай суралцаж, бүгд амжилттай төгсөөд захиалагч эрүүл мэндийн байгууллагдаа эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй,  амжилттай ажиллаарай гэж хүсье.” гэв.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн сургалт, хөгжлийн албаны дарга Ж.Баярсайхан “ХӨСҮТ нь халдварт өвчний тандалт, лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна халдварт өвчний чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулдаг тэргүүлэгч байгууллага юм.  2022 оны 4 дүгээр сарын элсэлтээр Дархлаажуулалтын сувилахуй, Ариутгалын судлал, Халдвартын сувилахуй судлал гэсэн сувилагчийн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх 3 сургалт, Халдварт өвчний эпидимелоги судлал эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтаар нийт 120 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн суралцахаар ЭМХТ-с томилолт авч ирээд байна. Энэ удаагийн сургалт нь КОВИД-19 халдварын дараа цахим сургалт бус ангийн зохион байгуулалтаар суралцах сургалт гэдгээрээ онцлогтой байна.” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636222
3 эможи

keyboard_arrow_up