ЭМД-ын шимтгэл төлөлтөө шалгах ХЯЛБАР АРГА
2022 оны 4 сарын 19
Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт харах бол ЭНД дарна уу.
Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол юу вэ?
Таныг болон таны ойр дотнын хүн өвдөхөд шаардагддаг санхүүгийн хүндрэлийг хуваалцдаг. Өөрөөр хэлбэл таны хамгийн хүнд үед дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах эрх танд бий.
Та эрүүл мэндийн даатгалд хэдэн төгрөг төлдөг вэ?
- Ажилтан та - сард 12800 төгрөг, жилд 153600 төгрөгийг эрүүл мэндийн даатгал гэж төлдөг. Үүний 2 хувийг нь ажил олгогч тань төлж байна.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, хөдөлмөр эрхлээгүй иргэн та – сард 3200, жил 38400 төгрөг төлж байна.
- Гадаадын иргэн өөрөө хүсвэл та- сард 6400, жилд 76800 төгрөг төлж болно.
- Тэтгэвэрт авдаг настан, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа хүн, хүүхдээ хоёр нас хүртэл өсгөж буй асран хамгаалагч, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг иргэн та – сард 6400 жилд 76800 төгрөгийг төлдөг ба үүнийг төр хариуцан төлж байна.
- 0-18 насны хүүхдүүд – сард 3200, жилд 38400 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд шимтгэл болгон төлдөг бөгөөд үүнийг төр хариуцаж байна.
Эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ, хөнгөлөлтийг та эдлэх эрхтэй вэ?
- Хэвтэн эмчлэх
- Амбулаторийн тусламж, үйлчилгээ
- Оношлогоо шинжилгээ
- Уламжлалт эмчилгээ
- Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Хөнгөвчлөх эмчилгээ
- Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: