Хоёрдугаар эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Дорноговь, Говьсүмбэр, Багахангай дүүрэгт ажиллаа Хоёрдугаар эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Дорноговь, Говьсүмбэр, Багахангай дүүрэгт ажиллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Дорноговь, Говьсүмбэр, Багахангай дүүрэгт ажиллаа

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,  хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхжуулах,  эмчилгээ үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган, Төлөвлөлт эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяраар ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Багахангай дүүрэг, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаа.

Хамтарсан багт УХТЭ-ийн мэс засал, эрчимт эмчилгээ, бөөр дотоод шүүрэл, яаралтай тусламж, Чанар аюулгүй байдлын алба, Мэдээллийн технологийн алба, Сувилахуйн албаны нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд болон Монгол Эм Импэкс Концерны баг хамт олон  багтсан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Дорноговь, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Багахангай дүүргийн эмнэлэгт  ажиллаж, мэргэжлийн сургалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүллээ.

Энэ үеэр УХТЭ-ийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарын баг

  • Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран Элэгний бэтэг авах ,  Хэвлийн өмнөд хананы том эвэрхийг тороор нөхөх авах , Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслууд,

Arslan.mn

  • Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран  Дурангийн аргаар цөсний хүүдий авах болон PSAOS булчингийн буглаа нээх мэс заслуудыг амжилттай хийжээ.

Arslan.mn

Түүнчлэн эмнэлгүүдийн их эмч, сувилахуйн алба, ахлах сувилагч, чанарын албаны эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Тус сургалтаар:

  • Телемедицин үйлчилгээний холболт хийх, шалгах, зураг илгээх дадлага сургалт,
  • Карте” систем ашиглах дадлага сургалт
  • “Ковид-19 халдварын дараах дотрын эмгэг, хам шинжүүд”, “Мэдрэлийн эмгэг, хам шинжүүд”, “Кальци фосфорын солилцоо, хочрдогч гиперпаратиройдизм” сэдвээр бөөр дотоод шүүрлийн тасгийн их эмч Б.Жанибек
  • “Чанарын тухай”, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, зорилт 2” сэдвээр АУ-ны магистр, тэргүүлэх эмч З.Аръяасүрэн
  • “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, 1 ба 6-р зорилт” сувилахуйн ахлах зэрэгтэй, үндэсний чиглүүлэгч багш М.Оюунсайхан
  • “Холедохолитиазийг урьдчилан таамаглах боломж” сэдвээр АУ-ны магистр, Клиникийн профессор зөвлөх зэргийн мэс заслын эмч Ц.Нармандах
  • “Хүнд өвчтний хяналт үнэлгээ” Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч , АУ-ны доктурант, ахлах зэргийн эмч Ж.Уламсайхан
  • “Эмийн мэдээлэл” монгол эм импэкс концерны төслийн ахлах Ц.Оюунгэрэл тус тус өгсөн юм.

Мөн УХТЭ-ийн зүгээс иргэдийн эрүүл мэндийн төлөө сэтгэлээ гарган  хамтран ажиллаж, хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд эмийн мэдээлэл, зөвлөгөө,зөвлөмж өгсөн "Монгол Эм Импэкс Концерны" хамт олонд талархал илэрхийллээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636263
3 эможи

Зочин
2022-08-25 09:50
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up