Гуравдугаар эмнэлэгт бөөрний хавдар, бамбай булчирхай, венийн судасны өргөслийн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмжтэй боллоо
2022 оны 4 сарын 20
Энэ сарын 19-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын албаны бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр өндөр давтамжит долгионоор элэг, уушиг, бөөрний хавдар, бамбай булчирхай, венийн судасны өргөслийн үед хэрэглэгдэх чухал шаардлагатай БНСУ-ын "RF medical" компанийн "Mygen V1000” загварын тоног төхөөрөмж хандивласан юм.
Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, түүний ажлын албанд УГТЭ-ийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
636294
3 эможи
Зочин
2022-04-20 18:00
Болж дээ,
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: