С.ЭНХБОЛД : Өвөрхангай аймгийн иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд тогтмол хамрагдах НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ С.ЭНХБОЛД : Өвөрхангай аймгийн иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд тогтмол хамрагдах НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД : Өвөрхангай аймгийн иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд тогтмол хамрагдах НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

2022 оны 4 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өвөрхангай аймагт Эрүүл мэндийг дэмжих төв шинээр ашиглалатад орлоо

Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, 2022 оны Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжих томоохон шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явц, нөхцөл байдалтай танилцаж аймаг, орон нутгуудад ажиллаж байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулсан албаныхан өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, байна. 

Arslan.mn

Өвөрхангай аймаг нь  2022 оны 01 дүгээр сараас хойш Эрүүл мэндийн сайдын ажиллаж буй 14 дэх аймаг юм.

Өнөөдөр тус аймагт Засгийн газрын 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Эрүүл мэндийг дэмжих төв шинээр ашиглалатад орж, нээлтээ хийж байна. Тус төв ашиглалтад орсноор тухайн бүс нутгийн ард иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эрт илрүүлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм. 

Шинээр ашиглалтад орж буй Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, УНТЭ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, ЭМГ-ын дарга Э.Хүдэрчулуун болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Бид цар тахалтай хүнд нөхцөлийг давж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарт зайлшгүй хийгдэх ёстой ажлуудаа бодлогын түвшинд дэмжээд хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь улсын хэмжээнд ард иргэд тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эрт илрүүлэгт хамрагддаг байх. Тиймээс өнөөдрийг хүртэл нийт 14 аймаг, 4 дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулсан. Засгийн газрын нэг томоохон зорилт бол 2022 оны 05 дугаар сарын 01-ээс эхлэн орон даяар ард иргэдээ  "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, үзлэг оношилгоо"-нд хамруулах явдал юм. Уг ажлын бэлтгэл болгож ЭМЯ-ны удирдлагууд, харьяа газар, хэлтсийн мэргэжилтнүүд холбогдох албаныхан нийслэл, орон нутагт ажиллаж хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын биелэлт, хэрэгжилт хэр түвшинд байгааг давхар шалгаж, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байна. Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд 1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий SIEMENS брэндий ангиографийн аппаратыг шинээр суурилуулуулж байна.  

Засгийн газраас Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдээ ангиографийн аппаратаар бүрэн хангах зорилт хэрэгжиж байна. 

Үүний үр дүнд орон нутгийн иргэд шинжилгээ хийлгэхийн тулд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болох юм.  ЭМЯ-аас тус аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд 1,8 тэрбум төгрөгийн өртөгтэй кабинетыг ашиглалтад оруулснаар зүрхний шигдээстэй хүүхдүүдийг УГТЭ рүү тээвэрлэх шаардлагагүй болж эндээ тусламж, үйлчилгээгээ авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Үүний зэрэгцээ бид хүний нөөцийг давхар бэлтгэх, чадвахжуулах, сургах ажлуудыг хийж байна. 

Эрүүл мэндийн салбарыг чадвахжуулах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, оношилгоог дараагийн түвшинд гаргахад зориулж нийт 110 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна.

Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг эрчимжүүлэх ёстой. Тухайлбал Өвөрхангай аймгийн оношилгоо, эмчилгээний төв 2020 онд 10,7 тэрбумын гүйцэтгэлтэй ажилласан бол 2021 оны 12 сард 12,9 тэрбумын гүйцэтгэлийг хийсэн байна. Энэ нь хэдий чинээ сайн ажиллаж чадна тэр хэмжээгээр санхүүжилт нь нэмэгдэх боломжтой гэсэн үг. Тухайн эмнэлгийн хувьд захиран зарцуулах эрх нь нээлттэй болж байгаа юм. Ингэснээр цалин урамшуулал, тоног төхөөрөмж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэх бүрэн боломжтой. Дээрээс нь тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх бүх боломжийг олгож өгсөн. 2021 оны хувьд эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь байгаагүй  их хөрөнгө оруулалт  хийгдсэн.

Дараагийн томоохон ажил маань эрүүл мэндийн салбарын цахим бодлогын ажлыг эрчимжүүлнэ. 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Засгийн газрын 107 дугаар тогтоолоор эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран гурван сарын гэрээ байгуулсан. Үүнд эмч, ажилчдынхаа цалинг 2 сая төгрөг болгох зорилтыг тавьсан.  ЭМЯ-аас бүх талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байгаа. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд орон нутагт ажиллах иргэдийн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн орон сууцжуулах тал дээр онцгой анхаарч, Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьшиж  ажиллах байгаа хүмүүст байрны  50 хувийг төрөөс даах шийдвэрийг их хуралд өргөн барьсан. Энэ нь төвлөрлийг сааруулах нэг томоохон ажил гэж үзэж байна" гэлээ. 

Arslan.mn

Албаныхан тус аймагт суурилуулсан Компьютер Томографийн аппарат, Маммографийн аппараттай энэ үеэр танилцав.  Засгийн газрын зүгээс нийт 15 аймагт тус бүр нь 200 сая төгрөгийн өртөг бүхий  бөөр шээсний доод замын дурангийн мэс заслын ХБНГУ -ын Karl storz брэндийн  иж бүрэн сүүлийн үеийн багажийг суурилуулж байгаа аж. Мөн эмч, мэс заслын сувилагч нарыг сургалтад хамруулсан байна.  Эрүүл мэндийн сайд Өвөрхангай аймагт энэхүү аппаратыг хүлээлгэн өглөө. Тус аймаг өнөөдөр 3 өвчтөнд түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийнэ. Албаныхан тус аймагт 5.3 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж 2022 оны 9 сард ашиглалтанд орсон төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулаж цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж  эрүүл мэндийн салбарын  шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа. 

Arslan.mn

Arslan.mn Arslan.mn Arslan.mn

   Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mn

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

2021 онд Өвөрхангай аймагт улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,9 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнд: 
Барилга нийт 4,8 тэрбум төгрөг
 Зооноз өвчин судлалын төвийн барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/ 1,8 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Богд сум/ 1,0 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Хужирт сум 1,0 тэрбум 1,0 тэрбум
Тоног төхөөрөмж нийт 4,1 тэрбум төгрөг
 Амьсгалын аппарат 2,5 сая
 Гемодиализийн аппарат 41, сая
 Хүчилтөрөгч дүүргэгч төхөөрөмж /баллон цэнэглэгч/ 168,9 сая
 Сет тоног төхөөрөмж /25 нэр төрөл/ 52,2 сая
 УВЧ 4,2 сая
 Шээсний анализатор 1,4 сая
 Унтуулгын аппарат 211,9 сая
 Амьсгалын аппарат 227,8 сая
 Дэмжих төвийн тоног төхөөрөмж 1,2 тэрбум
 ЭХО аппарат /зөөврийн/ 33,3 сая
 Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж /Өвөрхангай/ 1,3 тэрбум
 Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт 15,5 сая
 Эрчимт эмчилгээний ор 14,3 сая
 Суурин компьютер 226,0 сая
 Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 44,8
Их засвар нийт 400,0 сая төгрөг
 Эрүүл мэндийн салбарын их засвар /Өвөрхангай/ 400,0 сая

2022 онд Өвөрхангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Барилга нийт 16,3 тэрбум төгрөг
 Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Өвөрхангай, Хархорин сум/ 11,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Өвөрхангай, Төгрөг сум, 1 дүгээр баг/ 1,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 15 ор /Өвөрхангай, Бат-Өлзий сум, 5 дугаар баг/ 1,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Өвөрхангай, Гучин-Ус сум/ 1,5 тэрбум сум
 Эрүүл мэндийн төвийн өргөтгөл /Өвөрхангай, Хайрхандулаан сум/ 300,0 сая

Тоног төхөөрөмж нийт 1,0 тэрбум төгрөг
 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин /Өвөрхангай/ 500,0 сая
 Туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин 150,0 сая
 Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн орны шинчлэл 84,4 сая
 Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Уянга сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Баянгол сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Суурин ЭХО аппарат 81,8 сая
 Зөөврийн ЭХО 34,0 сая
 Зөөврийн ЭХО Хужирт сумын Эрүүл мэндийн төв 51,8       

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636324
0 эможи

Зочин
2022-08-25 09:51
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up