Д.БАЯРБОЛД: Орон даяар хэрэгжих урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн бэлэн байдлыг хангаж талбарын давтан сургалтыг зохион байгуулж байна Д.БАЯРБОЛД: Орон даяар хэрэгжих урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн бэлэн байдлыг хангаж талбарын давтан сургалтыг зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.БАЯРБОЛД: Орон даяар хэрэгжих урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн бэлэн байдлыг хангаж талбарын давтан сургалтыг зохион байгуулж байна

2022 оны 4 сарын 23

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас ард иргэдээ эн оны 05 дугаар сарын 01-ээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Arslan.mn

Энэ хүрээнд ЭМЯ-аас өнөөдөр буюу 04 дүгээр сарын 23-ны бямба гарагт нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагуудад нэгдсэн сургалт өгч, бэлэн байдлыг хангах зорилгоор анхаарах асуудал, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх уулзалтыг Төв аймагт зохион байгуулж байна. 

Arslan.mn

Уулзалтанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр,  БТГ-ын дарга Б.Буянтогтох, ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, Хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Б.Баярболд, НЭМҮТ, 21 аймгийн эмнэлгийн дарга нар болон холбогдох албаныхан оролцож байна. 

Arslan.mn

Уулзалтын нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлсэн үгэндээ "Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх сарын 01-ээс эхлэн орон даяар ард иргэдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд нэгдсэн үе шаттай, зохион байгуулалттайгаар хамруулахаар болсон. Манай улсын хувьд энгийн үедээ ч эрүүл мэндийн салбар ачаалал өндөртэй ажилладаг хэдий ч бид нэгдсэн зохион байгуулалтаар ард иргэдээ  очер дараалал, чирэгдэл үүсгэлгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Улсын хэмжээнд анх удаагаа энэхүү ажил зохион байгуулагдах гэж байгаа учраас биднээс туршлага, бэлэн байдал, хүний нөөц, цахим систем, удирдлага, гүйцэтгэлийн хяналт гээд олон зүйлийг тооцоолох шаардлагатай. 

Үүнтэй холбоотойгоор бид харилцан мэдлэг, туршлага солилцох, эрсдэлийн зам, гарцыг тодорхойлон хариу арга хэмжээндээ бэлтгэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах үүднээс өнөөдрийн "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоог зохион байгуулах үйл ажиллыгааны бэлэн байдал, эрсдэлийг үнэлэх талбалын туршилт" уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Бид уулзалтаар нэгдсэн нэг ойлголттой болж, хэд хэдэн зөвлөмжүүдийг гаргана. 

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн компанит ажилд зориулж энэ чиглэлийн вэб сайтыг хийж, хөгжүүлэх ажил эхэлсэн байна. Мөн иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгооны талаарх мэдээлэл зөвлөмжийг 119 тусгай дугаараас авах боломжийг бүрдүүлсэн.  Иргэдэд зөв мэдээлэл хүргэх чиглэлд лавлагаа шатлалын эмнэлгүүд иргэдийн эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн тамхинаас татгалзах, зөв зуршил, дасгал хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилсан арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна" гэлээ. 

Arslan.mn

Өнөөдрийн уулзалт 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл, орон нутгийн удирдлагууд Төв аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллаж нэгдсэн зохион байгуулалт бүтэцтэй танилцах, урьдчилан сэргийлэх үзлэгт шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах заавар зөвлөмж хэлэлцэх юм байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636327
1 эможи

Занга
2022-04-25 07:24
Яг иргэдэд үйлчлэх болохоор эмч, эмнэлгийн ажилтнууд инээмсэглэж хүмүүст хүндэтгэлтэй хандаж ёс суртахуунтай байхыг хичээгээрэй гэж хэлье. Асуудөл байхгүй биз дээ ?
keyboard_arrow_up