Гуравдугаар эмнэлгийн эмч нар долоон сартай хүүхдэд судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг амжилттай хийлээ Гуравдугаар эмнэлгийн эмч нар долоон сартай хүүхдэд судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг амжилттай хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар эмнэлгийн эмч нар долоон сартай хүүхдэд судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг амжилттай хийлээ

2022 оны 4 сарын 24

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар уушгины артерийн хавхлагын хүнд хэлбэрийн нарийслыг судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг өчигдөр 7 сартай хүүхдэд амжилттай хийжээ.

Эмчлүүлж буй хүүхэд зүрхний төрөлхийн гажгийн улмаас уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан ба эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чадлаа хэмээн тус эмнэлгийнхэн мэдээллээ.

Уушгины артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдлын даралт ихсэх зэрэглэлээс хамааран нэлээн хүнд зэргийн, хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгүүдийн нэг аж.

Баллон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээний нэг арга бөгөөд нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид ямар нэг сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга бөгөөд өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байдгаараа давуу талтай хэмээн тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
636329
31 эможи

Zul
2022-04-26 17:15
huleej bga shv ochij huhde oruulnda
Байгалмаа
2022-04-26 13:58
Мундаг шүү 3р эмнэлгийн эмч нар Би бас хүүгээ хагалгаанд оруулахаар хүлээж бна
keyboard_arrow_up