Эрүүл мэндийн салбар хүүхэд хамгааллын БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ хэлэлцлээ Эрүүл мэндийн салбар хүүхэд хамгааллын БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ хэлэлцлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбар хүүхэд хамгааллын БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ хэлэлцлээ

2022 оны 4 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал” сэдэвт салбарын хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Амаржих газар, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, дүүргийн ЭМТ-үүдийн удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм.

Эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал, цаашид “ХҮҮХДЭЭ ХАМГААЛДАГ, ХӨГЖҮҮЛДЭГ” бодлогын гарц шийдлээ салбарын бүх төлөөлөл хэлэлцэж хамтран тодорхойллоо. Салбар бүртээ хүүхдээ хамгаалдаг, хүүхдэдээ хайртай бодлого хэрэгжүүлэх нь маш чухал байна.

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулахын тулд тус салбарын ачааллыг ярих нь зүйтэй. Ачаалал ихтэй ажилладаг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад тэдний стресс, ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, үр хүүхэд, гэр бүлдээ цаг зарцуулах боломжоор хангах шаардлагатай. Ингэснээр хүчирхийлэлд өртсөн, эрх зөрчигдсөн хүүхдийн нууцыг хадгалж, зөв тайвшруулан насны онцлогт нь тохируулж эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болно ” хэмээн ярилаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Аливаа байгууллагын удирдлага нь алба хаагчдаа соён гэгээрүүлэх үүрэгтэй. Удирдлагын зүгээс алба хаагчдадаа хүүхэд хамгааллын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлага төлөвшүүлэх, мэдээлэл хүргүүлэх агуулга бүхий сургалт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг болмоор байна. Эмнэлгийн алба хаагчид хэдийгээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа ч, өөрийн гэр бүл, үр хүүхдэдээ цаг зарцуулах боломж гаргадаг байх нь чухал байна. Ингэснээр тухайн байгууллагын ажлын бүтээмж нэмэгдэж, нийгэм эдийн засаг хөгжинө” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636381
0 эможи

keyboard_arrow_up