Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагыг сайжруулж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг  эмнэлэгийн дарга нарт анхааруулав Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагыг сайжруулж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг эмнэлэгийн дарга нарт анхааруулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагыг сайжруулж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг эмнэлэгийн дарга нарт анхааруулав

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилтны  харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл  иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна. Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад нь дамжуулан шийдвэрлүүлсэн байна.

Тус санал гомдлыг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт шийдвэрлэсэн 1900, 6-10 хоногт шийдвэрлэсэн 577, 10-30 хоногт шийдвэрлэсэн 281 байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг сайд эмнэлгийн дарга нарт анхааруулав.  

Мөн зарим эмнэлэгт ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн. Сайдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад  эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлж эмнэлгийн удирдлагуудад хатуу сануулав.
 
 Ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг бухимдуулдаг алдаа дутагдал гаргаж буй цөөн хүмүүсээс болж салбарын нэр хүнд унах эрсдэлтэй гэдгийг дор бүрнээ анхаарч, асуудалд хариуцлагатай байх ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэгдэх эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой.

Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай гэдгийг энэ үеэр санууллаа. 

Түүнчлэн эрүүл мэндийн салбар 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд эмч, ажилчдад чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна иргэдэд эмнэлгээр зөв боловсон үйлчлүүлэх соёл дадалд суралцуулах чиглэлд эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгов. 2022 оны 05-р сарын 01-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтад анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийж  ажиллахыг үүрэг болголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
11
636508
22 эможи

Долгормаа
2022-04-30 11:02
Сайдаа эрүүл мэндмйн салбарынхаа ажилчдын цалинг нэмээч ээ 25 жил ажилсан ажилчдын цалин нэмэгдсэнгүй 2 жил ажилсан 25 жил ажилсан хүний цалин ижил болооо цалингаа нэмээчээ арай ч дээ
Зочин
2022-04-29 22:24
цалингааа нэмэх хэрэгтэй
Иргэн
2022-04-29 18:43
Зөв шүү. Цалин гэж орилохоосоо өмнө чин сэтгэлээсээ ажиллахаа эхэлээд яривал ард түмэн ч дэмжинэ дээ. Нэмээд хэлэхэд эмнэлгийхэн эхэлээд хоорондоо эвтэй байж сур
baaginyamaa@gmail.com
2022-04-29 12:35
Цалингаа нэмээч ээ..!!! Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах , үүрэг хариуцлага гэж нэг юм байдаг гэдгийг ойлгуулмаар байна шүү !!!
Зочин
2022-04-28 22:46
Цалингаа нэмэх хэрэгтэй бна аа
Зочин
2022-04-28 22:11
Зочин 2022-04-28 18:48 Авилга аваад байсан юм алгаа та нарын шахааны гарууд л авдаг байх үнэн ярь сайдаа
Зочин
2022-04-28 21:32
Цалиндаа таарсан хүний нөөцөө бэлд
ДГэрэлмаа
2022-04-28 21:09
Эмч нарын нийгмийн асуудал хэцүү дээ цалин хөлс муу ямар юмных нь авилгал байхав.дээ
Zochin
2022-04-28 21:06
Emnelgiin ajilchid chin ajlaa neg l odor hayah viidee
Зочин
2022-04-28 21:02
Хөдөлмөрийн үнэлэмж шудраг байх хэрэгтэй байна. Ард иргэд зөвхөн эрхээ яриад өөрсдөө хүн доромжилж болдог юм. Эрхээ мэддэг бол үүргээ бас мэдэх хэрэгтэй шүү
Зочин
2022-04-28 21:01
Хагалгаа хийлгэж буй өвчтнөөс шууд гарын мөнгө нэхдэг улсын том эмнэлгийн эмч нараа болиулаач ээ
Zochin
2022-04-28 20:22
Tsalin nemj ogoochee iim achaalalttai ymgawartai utgagvi bj bolo uu
Zochin
2022-04-28 20:17
Awch bgaa tsalindaa taaruulj ajilla.Ajliin achaalal ihtei, awdag hed ni tsuuhun bhd awliga yos zui aldaa bailgahgui talaar yariad ch hereggui. Amidrald ni hureheer hangalttai ugchihuud hariutslagaa neh...awdagtaa l taaruulj ajilla.
Зочин
2022-04-28 20:01
Цалингаа нэмэд өгчих ард түмэн ч гэсэн хүлээцтэй байх хэрэгтэй бидний төлөө өвдсөн юм шиг ааш авир гаргах ёсгүй. Эрүүл мэндийн анхан шатны боловсролыг хүн бүр мэдэх хэрэгтэй. Өвтхөөсөө өмнө урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй тэгээгүй байж эмнэлгийн ажилчид уур дайрах хэрэг байхгүй
Zaya
2022-04-28 19:44
эрүүл амьдарлын хэвшилийг бий болгох ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг байнга тасралтгүй өгч баймаар байна хүний эрүүл мэндийг сахин хамгаалах гэж өчнөөн жил суралцаж нойр хоолоо хасаж эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг тэгэх ёстой юм шиг аашилж нэг удаа баярллаа гэж хэлж үзээгүй байж юм бол гомдол гаргаж гүйдэг болцгооцон бүр
Az Zaya
2022-04-28 19:38
хангалттай цалин мөнгө өгдөг бол юу гэж ийм зүйл болхов дээ тэгээдч нийгэм тэр чигээрээ стресс бухимдал галзуурал бүгд харилцааны доголдолтой хүний өмнөөс өвчин туссан юм шиг аашилдаг ард иргэд идэж уух юмаа ч зохицуулж чадахгүй амьдарлын дандаа буруу хэвшилтэй болцгоосон байдаг. Нийгмийн эрүүл мэндээ хангалттай хөгжүүлэхдээ анхаармаар юмаа сэтгэлзүйч эмч нарыг олноор бэлдэж нийгэмд хүртээмтэй ажиллуулж нийгмийхээ сэтгэлзүйг эмчилж эрүүлжүүлмээр бна ш дээ
Зочин
2022-04-28 18:48
Авилга аваад байсан юм алгаа та нарын шахааны гарууд л авдаг байх үнэн ярь сайдаа
Зочин
2022-04-28 18:46
Цалингаа нэмчихээд хариуцлага ёс зүй ярь ардаа түмэн асуудалтай 12ажлаад үз өөрсдөө
keyboard_arrow_up