ЭМЯ: Шинээр 76 хүн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр иргэн нас баржээ ЭМЯ: Шинээр 76 хүн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр иргэн нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Шинээр 76 хүн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр иргэн нас баржээ

2022 оны 4 сарын 29

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 76 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 48 нь Улаанбаатар хотод,
  • 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд уг өвчний улмаас 61-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,110 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор улсын хэмжээнд 239 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 488 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 7
  • Хүндэвтэр – 160
  • Хүнд - 59
  • Маш хүнд – 13 хүн байна.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636529
1 эможи

Зочин
2022-04-29 11:48
монголчууд орос руу ороход 48 цагийн өмнөх шинжилгээний бичиг шаардаж байна. харин оросын жуулчид нааш орж ирэхэд шинжилгээ шаардахгүй халуун үзээд л оруулж байна гэнэ. Тэхээр халдвар нэмэгдэлгүй яахав
keyboard_arrow_up