ХӨСҮТ: Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникчүүдийг  чадавхжууллаа ХӨСҮТ: Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникчүүдийг чадавхжууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникчүүдийг чадавхжууллаа

2022 оны 4 сарын 29

Arslan.mn

Халдвар өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс "Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ" сэдэвт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникч нарын 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар 1993 оноос Дархлаажуулалтын Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, амаржих газрууд нийт 596 дархлаажуулалтын нэгжид 1200 гаруй мөсөн ханатай хөргөгч, тээвэрлэх үеийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг дархлаажуулалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний бэлэн байдлын хүрээнд дархлаажуулалтын хөтөлбөрийг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газараас томоохон үйл ажиллагааг зохион байгуулсны нэг нь улсын хэмжээнд дархлаажуулалтын бүх нэгжийг хүйтэн хэлхээний иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан явдал юм.

Вакцины чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах хүрээнд шинээр ханган нийлүүлэгдсэн вакцины хөргөгч, хөлдөөгчийн хэвийн үйл ажиллагаанд тогтмол тасралтгүй засвар үйлчилгээг хийх, хэвийн ажиллагаанд хяналт тавих шаардлагатай байдаг.

Arslan.mn

Иймд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникч нарын 60 гаруй хүнийг сургаж чадавхжуулах шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэг олгож дадлагажуулахаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 3 өдрийн сургалтыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сургалтанд Монгол улсад нийлүүлэгдсэн вакцины мөсөн ханатай зориулалтын хөргөгч, хөлдөөгчийг үйлдвэрлэгч Дани улсын “Вэстфрост Солюшнс” компаний инноваци хариуцсан менежер КЛАУС КОРДИН, “Вэстфрост Солюшнс” компаний инженер ПЕР НИГААРД ХАНСЕН нар манай улсад айлчлан ирж, хөргөгч, хөлдөөгчинд засвар үйлчилгээг хийх ажлын байрны дадлагажуулах сургалтыг ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах дээр зохион байгуулсан нь онцлог байлаа.

Сургалтанд оролцогчид өөрийн аймаг, дүүргийнхээ эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төвтэйгээ хамтран ажиллах бөгөөд сум өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид ашиглагдаж буй вакцин хадгалах зориулалт бүхий хөргөгч, хөлдөөгчний засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636532
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up