ЭМЯ: Улсын хэмжээнд 55 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа
2022 оны 4 сарын 30
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 55 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 40 нь Улаанбаатар хотод,
- 15 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 243 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь нэн хүнд, 57 нь хүнд, 167 нь хүндэвтэр, зургаа нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 25 нь хүүхэд байгаа юм.
Орон нутгийн хувьд, гурван аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд 10, Дарханд гурав, Дорнодод хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636551
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: