Өнөөдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ орон даяар ЭХЭЛЖ БАЙНА Өнөөдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ орон даяар ЭХЭЛЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ орон даяар ЭХЭЛЖ БАЙНА

2022 оны 5 сарын 01

Монгол Улсын бүх иргэн халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Уг ажлыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлсэн юм.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ жилдээ нэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдана. 

Бид цар тахалтай хүнд нөхцөлийг давж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарт зайлшгүй хийгдэх ёстой ажлуудаа бодлогын түвшинд дэмжээд хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь улсын хэмжээнд ард иргэд тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангах явдал юм.

Өнөөдрийг байдлаар нийт 14 аймаг, 4 дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулсан. Удахгүй нэмэж хоёр аймагт Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтанд орох гээд засвар нь хийгдэж байна. 

Энэ удаагийн орон даяар зохион байгуулагдах урьдчилан сэргийлэх үзлэгт аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэддээ явуулын амбулаториор үйлчилнэ. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хуваарийнхаа дагуу хамрагдахыг уриалж байна. 

Бид урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм.

Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна. Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно.

Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна. Засгийн газраас жилдээ нэг удаа үнэ төлбөргүй иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа нь хүн ардын амьдралын чанарт чухал ач холбогдолтой гэж харж байна. Жилийн хугацаанд үргэлжлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх компанит ажилд хариуцлагатай, зохион байгуулалттай ажиллаж буй эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчиддаа, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Дүүргийн болон өрхийн эмнэлгүүддээ ажилд нь амжилт хүсэж байна" гэлээ. 

Arslan.mn

Зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдээс гадна алслагдсан сумын иргэдэд зориулан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллах бөгөөд эхний ээлжийг өнөөдөр үдэн гаргаж өглөө. Ард иргэд, иргэн бүр хамрагдаж чадвал бид хэдхэн жилийн дараа хамтдаа үр дүнг нь үзэх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд мөн онцолж байсан юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636556
2 эможи

зочин
2022-05-03 12:09
Ямар ч бэлтгэл хангагдаагүй байгаа. Дүр эсгэсэн, аргацаасан, эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө зувчуулах нэг хэлбэр. Даатгалгүй иргэд яах вэ?
Зочин
2022-05-03 11:11
Хан-Уул Дүүргийн 21-р хорооны өрхийн эмнэлэгийн эмч нар бүгд эрт илрүүлэгийн хуралд явсан гээд эмнэлэг нь хүнгүй байх юмаа яаралтай дуудлага өгөхөд, 1 нь нэг ажил санаачлаахад нөгөө нь иймэрхүү бна шүү Сайдаа анхааралдаа авна уу 2022 оны 05 сарын 02-ны өдөр. Үүдэнд нь ямар ч харьцаагүй 70 гаруй насны эмэгтэй хаалгач хийж бгаа
Зочин
2022-05-02 11:58
Дайн ирэхээр дариа нухна гэгчээр урьдчилсэн сэргийлэх үзлэг нь эхэлсэн байхад түүнд нь ажиллах эмч нараа олоогүй хайгаад сууцгааж байх юм. Энэ ажлын цалин хөлс нь бага учир ямарч эмч урдах ажлынхаа хажуугаар энэ үзлэгийг хийх боломжгүй юм. Өнөөдөр үсээ засуулахад 30к, хумсаа будуулахад 50к төг төлж байхад урьдчилсан сэргийлэх үзлэгээр нэг хүн үзэхэд эмчид 2-3к төг өгч байна
Зочин
2022-05-01 21:25
Дүр эсгэсэн жүжиглэлт гэж
keyboard_arrow_up