Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх ҮЗЛЭГТ иргэд идэвхтэй ХАМРАГДАЖ БАЙНА Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх ҮЗЛЭГТ иргэд идэвхтэй ХАМРАГДАЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх ҮЗЛЭГТ иргэд идэвхтэй ХАМРАГДАЖ БАЙНА

2022 оны 5 сарын 01

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс АЛБАН ЁСООР эхэлж байна.

Орон даяар өрнөх уг компанит ажлыг Эрүүл мэндийн яам манлайлан бодлого чиглэлээр хангах, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зэрэг бүх талын оролцоог хангаж ажиллах юм. 

Arslan.mn

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ний ням гарагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүд болох Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажиллаж, нээлтийн арга хэмжээнүүдэд оролцлоо. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ингэхдээ аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд явуулын амбулаториор үзлэг хийх юм. Энэ мэт маш олон ажлууд хийгдэж байгаа. Иймд иргэд маань хувь хүний үүргээ биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна. Бид урьдчилан сэргийлэх багцыг зургаан насны ангиллаар хийж байгаа. Өмнө нь манай улс 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хамрагдалтын байдал маш бага үзүүлэлттэй буюу 8.8 хувьтай байсан юм. Тиймээс энэ жилээс эхлэн насны багцыг нэмж, оношилгооны нэр төрлийг 11-ээс 19 болгож нэмэгдүүлсэн.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Энэ арга хэмжээ нь иргэдийг өвдөхөөс нь өмнө өвчнийг эрт илрүүлж, монгол хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй нэгэн том алхам гэж ойлгож болно. Манай Хоёрдугаар төв эмнэлгийн хувьд шинжилгээ, оношилгооны үндэсний төв гэж явдаг. Тиймээс энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд томоохон ачааллыг хуваалцах лавлагаа шатлалын эмнэлэг юм. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттай оролцож буй тус эмнэлгийн хамт олон, эмч, эмнэлгийн ажилчдад ажлын амжилтыг хүсье" гэлээ. 

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн (УХТЭ) Ерөнхий захирал Э.Эрдэнэбулган үзлэгийн зохион байгуулалтаа танилцуулах үеэрээ "Манай эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны жагсаалтынхаа дагуу үзлэгээ хуваарийн дагуу хийж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар УХТЭ нь зүүн бүсийн ард иргэдийн тусламж үйлчилгээг давхар хариуцан ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд орчин нөхцөлийн хувьд харьцангуй боломжтой, Эрүүл мэндийг дэмжих төвөөрөө дамжуулан иргэддээ тухтай орчинд үйлчлэх бүрэн боломжтой. 35-аас дээш насны иргэддээ нэмэлтээр ходоодны дурангийн үзлэгийг нэмж оруулсан. Иргэдээ олон өдөр чирэгдүүлэхгүйн тулд багц шинжилгээнүүдээ 1-2 өдөр бүрэн өгөх зохион байгуулалтыг хийсэн. Хэрэв урьдчилан сэргийлэх үзлэгээр ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл бид шууд амбулаторийн тусламж руу шилжүүлэн эмчлэх юм. Иргэдийн хувьд өрхийн эмнэлгээсээ урилгаа аваад урьдчилан сэргийлэх үзлэгтээ орно" гэлээ. 

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй иргэдийн зүгээс зар мэдээллийг дүүргийн эмнэлгээр дамжуулан 5 хоногийн өмнө мэдэгдсэн, эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай, эмч ажилчдын харилцаа хандлага ч сайн байгааг илэрхийлж байсан юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636559
1 эможи

Зочин
2022-05-01 16:35
Eruul mendiin uye uyiin said nar eruul mendiin salbaraar oorsdiin busniess hiih ymaa. Hezee ch hogjihgui salbar. Mash ih mungu ergeldej bga. Hugjuulii geheer dandaa haalt saad hiij yvdag buzaruud. Bugd zailaarai. Ta nart hunii eruul mendeer business hiih erh bhgui shuu.
keyboard_arrow_up