Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2022 оны 5 сарын 01

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс орон даяар АЛБАН ЁСООР эхэлж байна.

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-ний ням гарагт Улсын Гуравдугаар Төв эмнэлэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.  

Arslan.mn

Албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр УГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг хэлэхдээ "Орон даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд УГТЭ-ээс эмчийн үзлэгийн 9, оношилгооны 6 кабинетыг тус тус ажиллуулж байна.

Улсын Гуравдугаар эмнэлгийн хувьд  СХД-ийн 1, 3, 20, 25, 32, 34, 42 хороо, БГД-ийн 15 дугаар хорооны 39,000 гаран насанд хүрэгч иргэд/даатгуулагчид бүтэн жилийн турш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог хийх юм.

Бид БГД, СХД-ийнхээ өрхийн эмнэлгүүдтэй нягт уялдаатай ажиллаж, зохион байгуулалтыг хийж байна. Иймд иргэд та бүхэн хуваарийнхаа дагуу үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Гол нь энэхүү үзлэгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийгдэх болохоос яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг иргэд маань ялгаж, салгаж ойлгоорой" гэлээ. 

Arslan.mn

05 сарын 01-ний өдөр эрт илрүүлгийн нэгжээр 18-30 насны бүлгийн 14, 31-45 насны бүлгийн 12, 46-60 насны бүлгийн 2, 60 дээш насны бүлгийн 3 нийт 31 даатгуулагч хамрагдаад байна.

Иргэн та Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээндээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636560
2 эможи

keyboard_arrow_up