ХӨСҮТ: “Хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний арга” сургалтад ЗӨСҮТ, УНТЭ-ийн мэргэжилтнүүд хамрагдаж байна ХӨСҮТ: “Хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний арга” сургалтад ЗӨСҮТ, УНТЭ-ийн мэргэжилтнүүд хамрагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: “Хувилбарыг илрүүлэх NGS шинжилгээний арга” сургалтад ЗӨСҮТ, УНТЭ-ийн мэргэжилтнүүд хамрагдаж байна

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс “Sars-Cov-2 вирүсийн бүрэн геномын дараалал тогтоох NGS шинжилгээний арга” сургалтыг  өнөөдөр  зохион байгуулж байна.  5 өдөр явагдах  тус сургалтад ЗӨСҮТ, УНТЭ-ийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан үг хэлэв. Тэрбээр "Өнгөрсөн оны 4-р улиралд NGS технологи ХӨСҮТ-д бүрэн нутагшсан. ДЭМБ, Австралийн сан, мөн хүний нөөц мэргэжилтнүүдийг сургахад Жайка олон улсын байгууллага дэмжлэгтэйгээр энэ технологийг нутагшуулсан.

ЗӨСҮТ нь мал болон амьтнаас хүнд халддаг халдварт өвчнүүдийн үүсгэгчийн хуулбарын тандалт шинжилгээг хийх, УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгах, суулгасны дараах эдийн тохирооны шинжилгээнд энэ технологиудыг ашиглана. Тиймээс өнөөдрийн сургалт өндөр ач холбогдолтой гэж харж байна." гэдгийг онцлов.

Arslan.mn

Сургалтаар  NGS шинжилгээний зарчим, “Sars-Cov-2 вирүсийн бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээний протокол,  NGS дата анализ, Sars-Cov-2 вирүсийн  хувилбар тодорхойлох геномын анализын талаар мэргэжилтнүүд мэдээлэлтэй болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
636599
2 эможи

keyboard_arrow_up