Эрүүл мэндийн сайдын үүрэг даалгаврын хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагууд УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ Эрүүл мэндийн сайдын үүрэг даалгаврын хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагууд УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын үүрэг даалгаврын хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагууд УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын I, II, III төв эмнэлгүүдийн захиралуудыг хүлээн авч уулзан, төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн хүрээнд орон нутгийн болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, төрөлжсөн мэргэшлийн бүхий л чиглэлүүдээр дээрх эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажиллангаа суралцах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хэрэгцээнд суурилсан ажлын байрны давтан сургалтаар дадлагажуулж чадавхижуулах, дээрх байгууллагуудад хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн оношилгоо эмчилгээний дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэн, манлайлж ажиллах чиглэл өгсөн юм.

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиг, үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улсын төв эмнэлгүүдийн удирдлагын баг бүрэлдэхүүн уулзалт хэлэлцүүлэг хийж, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцон, “Салбарын хөгжилд хамтдаа” уриатайгаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр харилцан ойлголцож, хамтран ажиллах шийдвэрийг санал нэгтэй гаргалаа.

Үйл ажиллагааны эхлэл болгож төв эмнэлэгүүд энэ сарын 4,5 -ны өдрүүдэд зохион байгуулагдах Эрүүл мэндийн удирдах ажилтны 2022 оны зөвлөлгөөний үеэр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эмч эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн өнөөгийн нөхцөлд байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарц шийдэл, арга замын талаар харилцан мэдээллээ хуваалцах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох ажлыг зохион байгуулахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636671
0 эможи

keyboard_arrow_up