С.Энхболд: Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоно С.Энхболд: Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн "АЙВИКО", "МОНОС", "НАХИА" үйлдвэрүүд дээр 2022 оны тавдугаар сарын 8-д ажиллав.

АЙВИКО үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитой танилцлаа.

Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцжээ.

Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Нахиа компани нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 15 нэрийн тарилгын уусмал 7 нэрийн антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн салбарын хамт олон цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд талархал илэрхийлж цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636773
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up