Өргөө амаржих газар анх удаа “НЯРАЙН АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ” үйлчилгээ үзүүлдэг боллоо Өргөө амаржих газар анх удаа “НЯРАЙН АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ” үйлчилгээ үзүүлдэг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өргөө амаржих газар анх удаа “НЯРАЙН АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ” үйлчилгээ үзүүлдэг боллоо

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Өргөө амаржих газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 сарын 17-ны 352 дугаар тогтоолоор Эрүүл Мэндийн Яамны харъяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсонтой холбоотойгоор эх нярайн тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж байгаа билээ. Энэ хүрээнд  нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэн,  Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг шинээр нээж байна. Энэхүү амбуляторыг “Өргөө амаржих газар”-ын эмч нарын хүсэлтийн  эмнэлгийн захиргаа, эмч нарын дэмжлэг болон тус эмнэлэгт гурван хүүхдээ өлгийдөн авсан Д.Ганболдын гэр бүлийн хандиваар нээж байгаа юм.

Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаа ба гүйцэд төрсөн 0-28 хоногийн настай, дутуу төрсөн бол 0-60 хүртэлх хоногийн настайд 8.30-16.30 цагт тусламж үйлчилгээ үзүүлнэ. 

Arslan.mn

Уг тусламж үйлчилгээнд

  • Нярайн шарлалт болон бусад өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө 
  • Нярайн хооллолтын бэрхшээлийн үеийн зөвлөгөө, сургалт
  • Нярайн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
  • Нярайн асаргаа, сувилгаа, зөвлөгөө
  • Нярайн зүрхний эхо, зулайн эхо, лабораторийн шинжилгээнүүд орно. 

Arslan.mn

Ковид-19 вирусийн өвчлөлтэй холбоотой төрөлтийн тоо харьцангуй цөөрсөн ч нийслэлийн хэмжээнд хамгийн олон төрөлттэй амаржих газар бол Өргөө амаржих газар юм. 

“Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2013 онд өргөтгөлийн Б блокийг ашиглалтанд оруулж, улмаар 2015 оноос нярай хэвтэн эмчлүүлэх 23 ор бүхий нярайн эмгэгийг эмчлэх хэсгийг ажиллуулан ажиллаж эхэлсэн ба 24 цагийн хугацаанд нярайд яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай бол хэвтүүлэн эмчилсээр ирсэн. 

2021 оны байдлаар улсын хэмжээнд нярайн нас баралт 1000 амьд төрөлтөд 5.9, нийслэлийн хэмжээнд 6.4 байгаа ба “Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хувьд нярайн нас баралт 1000 амьд төрөлтөд 1.9 байгаа нь улсын дунджаас 3.4 дахин, нийслэлийн дундажаас 3.1 дахин бага үзүүлэлт юм.

2022 он гарснаар 1000 гаруй нярайд яаралтай тусламж, 300 гаруй нярайд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлээд байна. 

Нярайн тасаг нь эрүүл нярайн хэсэг, нярайн эрчимт эмчилгээний хэсэг, нярайн эмгэгийг эмчлэх хэсэг, нярайн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэг бүхий бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг ба нийт эмч нарын 50-аас илүү хувь нь хүүхдийн эмчийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй.

Цаашид уг үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Монголын үрс маш олон болтугай!

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636794
0 эможи

keyboard_arrow_up