“Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж эрүүл мэндийн салбарынхан  580 мод тарилаа “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж эрүүл мэндийн салбарынхан 580 мод тарилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж эрүүл мэндийн салбарынхан 580 мод тарилаа

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын төлөөлөл өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 мод, өнөөдөр Налайх дүүргийн "Цэцэрлэгт хүрээлэнд" 80 гаруй шинэс модыг тарьж суулгалаа. Өнөөдрийн  арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр болон газар хэлтсийн дарга нар, харьяа 17 байгууллагын төлөөлөл оролцлоо.                                        

Үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэллээ. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачлага гаргасныг Эрүүл мэндийн салбарын Бид бүхэн дэмжиж, өнөөдөр энэхүү ажлын эхлэлийг тавихаар энд цуглараад байна.

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа дайн дажин, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар ирсэн. Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байна.

Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, үр хойчдоо эрүүл агаар, эрүүл хөрс, ногоон ирээдүйг  өвлүүлэхийн төлөө Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, Тэрбум мод тарих хөдөлгөөнд нэгдэж энд ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, эрүүл энх, ажлын амжилт хүсье" хэмээв.        

Мод бол байгаль дэлхийн уушги юм. Нэг хүн 18 мод тарихад насан туршдаа амьсгалсан агаараа байгаль дэлхийдээ буцааж өгдөг гэдэг.  Хэдийгээр модыг хөрсөнд суулгах нь олны хүчээр болох ажил ч түүнийг олон жилийн туршид арчилж тордох нь хамгийн чухал тул иргэн бүрийн эерэг хандлага, идэвхи оролцоо ихээхэн чухал юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Ийнхүү Эрүүл мэндийн салбар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636978
0 эможи

keyboard_arrow_up