ХӨСҮТ-ийн хамт олон Налайх дүүргийн “Цэцэрлэгт хүрээлэнд“ мод тарилаа
2022 оны 5 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.
Энэхүү санаачлагыг хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хамт олон Налайх дүүргийн "Цэцэрлэгт хүрээлэнд" 80 гаруй шинэс модыг тарьж суулгалаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах үйлсэд гар бие оролцсон хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636980
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: