Өргөө амаржих газар “НЭГ АЛТАН АМИНЫ ТӨЛӨӨ ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа Өргөө амаржих газар “НЭГ АЛТАН АМИНЫ ТӨЛӨӨ ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өргөө амаржих газар “НЭГ АЛТАН АМИНЫ ТӨЛӨӨ ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Өргөө амаржих газар “НЭГ АЛТАН АМИНЫ ТӨЛӨӨ ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг "Эрүүл Мэндийн Яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын жил болгож зарласан. Энэ хүрээнд олон ажил төлөвлөсөний нэг бол “Нэг алтан амьны төлөө” гэсэн чанарын өдөрлөг байгаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдалын чиглэлээр чанарын өдөрлөгийг жилдээ хоёр удаа зохион байгуулдаг. Өнөөдрийн чанарын өдөрлөгийн сэдэв бол “Нэг алтан амьны төлөө” гэсэн сэдийн дор зохион байгууллаа.  Өдөрлөгөөр тасаг, алба болгонд гэнэтийн хүндрэлтэй зүйл тохиолдсон үед ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ,  мөн тухайн үед ямар хариу арга хэмжээ авах талаар сургалт явуулсан.  Эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн  ур чадварын сайжруулах, дээшлүүлэх тал дээр анхааран,  хүний нөөцөө чадавхжуулж ажиллаж байна. 

2022 оны хувьд бүх амаржих газрууд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр Засгийн газраас  амаржих газруудад шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна. Энэ хүрээнд Өргөө амаржих газарт шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн ЭХО, рентген аппаратууд зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Мөн манайх анх удаа  нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэн,  Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг шинээр нээсэн." гэв.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга анагаах ухааны доктор н.Мөнхзул "Яаралтай тусламж бол хаана ч тохиолдох асуудал байдаг. "Амилуулах лавшруулсан тусламжийг хүн бүр хийж чаддаг байх ёстой. Энгийн иргэд хийж чадах юм бол хаана ч нэг хүний амыг аврах боломжтой учраас бид өнөөдөр энгийн иргэд рүү чиглэсэн ажиллагааг явууллаа. Баянзүрх дүүргийн иргэд болон хэвтэн эмчлүүлэх гэж байгаа иргэддээ суурь тусламжийн чанарын багууд зааж сургасан. Өнөөдрийн чанарын өдөрлөгийн хувьд  дөрвөн шалгуурын үндсэн дээр зохион байгуулагдлаа. Эхний шалгуур нь энгийн иргэддээ хэр оновчтой хичээлийг заагаад хэр их мэдлэг олгосон бэ гэдгийг шалгуур болгосон. Дараа нь бүх тасгууддаа хуваарилагдаад эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүддээ тусламжийг яаж үзүүлж байна вэ гэдгээр нэг шалгуур болгож оруулсан. Дараагийн асуудал нь гэрийн даалгаврын хэмжээнд буюу суурь тусламж багаараа яаж  үзүүлж чадаж байна вэ? Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн сургагч багш нараар ахлуулсан шүүгч нарын бүрэлдэхүүнээр шүүлт хийсэн." гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637151
0 эможи

Өргөө амаржих газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up