“Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулахад илрүүлэлтийн шинэ арга технологийг нэвтрүүлнэ“ “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулахад илрүүлэлтийн шинэ арга технологийг нэвтрүүлнэ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулахад илрүүлэлтийн шинэ арга технологийг нэвтрүүлнэ“

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ж.Баярсайхан, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Төвийн дарга Чан Син Жун , хэлтсийн дарга Кин Канг Хи, Сургалт, хамтын ажиллагааны төвийн дарга Чой Ён Ин , Олон улсын хамтын ажиллагааны тасгийн эрхлэгч Ким Жи Ён болон бусад албаны хүмүүс, эмч мэргэжилтнүүд оролцлоо.

БНСУ-д төвтэй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь ХӨСҮТ-тэй 2016 оноос хойш сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Arslan.mn

“Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийг:

  • 2020-2021 он
  • 2022-2023 он гэсэн 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд “КОЙКА” Олон улсын байгууллага, СҮСН хамтран санхүүжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтлыг идэвхтэй илрүүлэлтэд хамруулах, өвчилсөн тохиолдлыг эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэхэд чиглэж байна. Тус хамтарсан төслийн хүрээнд илрүүлэлтийн шинэ арга технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637155
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up