ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна

2022 оны 5 сарын 22

Arslan.mn

Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн байна. 2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна. Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн байна.

2022 оны тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байна" гэжээ.

ЭМЯ-наас "Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг" хэмээн мэдээлээд байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
3
angry an post
6
637219
21 эможи

Зочин
2022-05-22 13:49
Заваарсан бузартай бэ. Сармагчин хүлж уяад хүчээр ядуу эрчүүдэд биеийг нь үнэлүүлээд бсан хариу нь энэ. Хүн гэгч өөрсдөө хамгийн бузар булай. Чёрт гэж.
keyboard_arrow_up