Б.Өнөрцэцэг: Хөлийн эрхий хурууны олдмол гажиг нь хэт өндөр өсгийтэй эсвэл шөвгөр гутал өмссөнөөс болдог Б.Өнөрцэцэг: Хөлийн эрхий хурууны олдмол гажиг нь хэт өндөр өсгийтэй эсвэл шөвгөр гутал өмссөнөөс болдог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Өнөрцэцэг: Хөлийн эрхий хурууны олдмол гажиг нь хэт өндөр өсгийтэй эсвэл шөвгөр гутал өмссөнөөс болдог

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Хэрх судлалын их эмч, Анагаах ухааны магистр Б.Өнөрцэцэг үе мөчний өвчнөөс сэргийлэх зөвлөмж өглөө.

Тэрбээр "Үе мөч судлалын шинжлэх ухаан нь яс булчингийн системийн судалдаг. Богино хугацаанд турах, ядарч сульдах, арьсаар тууралт гарах, хүйтэнд хурууны үзүүр хөхрөх, үе мөч, булчингаар өвдөх зэрэг зовуурь илэрдэг.

Системийн өвчний үед нүд аргаж, ам хуурайших шинж тэмдэг ажиглагдах нь бий. Гэвч иргэдийн зүгээс ус уугаад нүдэндээ дусаалга дусааж явсаар өвчнөө хүндрүүлж байна. Түүнчлэн ам салст болон арьсаар тууралт гарахад витамины дутагдал хэмээн үзээд тоолгүй өнгөрдөг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж, оношоо эрт тодорхойлуулах ёстой.

Arslan.mn

Үе мөч, хэрх өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. 

Ууланд алхахад сайн тал байвч зориулалтын гутал өмсөж, таяг тулахгүй явбал үе мөчний өвчтэй болох эрсдэлтэй. 

Архи уух, пуринээр баялаг хоол хэрэглэх (махан хоол), биеийн хүчний ачаалал зэргээс шалтгаалж ясны тулай өвчин үүсдэг.

Монголчууд бидний дуртай таван цулын шөл, хорхог нь хэрх өвчнийг даамжруулах гол хүчин зүйл болж байна. Наадмын дараа энэ төрлийн өвчин сэдрэх нь элбэг байдаг. 

Хөлийн нуманд биеийн жингийн ачааны 30 хувь нь очдог. Сүүлийн үед хавтгай ултай гутал өмсөж байгаа нь улны хальсны бяцралтай болоход нөлөөлж байна. 

Өөрөөр хэлбэл, нумгүй гутал өмссөнөөс үүдэн энэ өвчин үүсдэг. Удаан хугацаанд суугаад босоход өсгий улаар өвдөж байвал шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.

Хөлийн эрхий хурууны олдмол гажиг нь хэт өндөр өсгийтэй эсвэл шөвгөр гутал өмссөнөөс шалтгаалдаг. 

Гарын сарвууны нэгдүгээр үе дээр яс үений үрэвсэл үүсдэг. Энэ нь цэврүү биш ясны хальсны үрэвсэл учраас дур мэдэн хагалж болохгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637316
0 эможи

TANGALAG
2022-07-06 13:01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
keyboard_arrow_up