“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-аас СААТУУЛЖЭЭ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-аас СААТУУЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-аас СААТУУЛЖЭЭ

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

ЭМЯ-нд байрладаг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-ын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулжээ.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй гэнэ. А.Мөнхтайван нь уг төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныхоо төлөө өндөр үнэтэй орон сууц авсан гэж буруутгасныг ч ЭМЯ-ны хэд хэдэн эх сурвалж хэллээ.

Тэд “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ЭМСХХ-5 төслийн нэгжийн байранд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж холбогдох бичиг баримтуудыг нь хураан авсан. Улмаар А.Мөнхтайван захирлаас мэдүүлэг авахаар авч явсан. Өчигдөр, уржигдраас түүнийг хорьсон талаар яамныхан шивэр авир гэлцэх боллоо” хэмээсэн юм.

Прокурор, мөрдөн шалгах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв. А.Мөнхтайвантай хамт аж ахуйн нэгжийн нэг бус албан тушаалтныг саатуулсан аж. Тэднийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд албаны хүмүүсээс тодруулахад “А.Мөнхтайваныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар мэдэгдсэн албан бичиг шүүхэд гаргасан. Үргэлжлүүлэн хорих хүсэлт прокурорын байгууллага гаргасныг шийдвэрлэх шүүх хурлыг өнөөдөр товлоод байна” гэлээ.

А.Мөнхтайваны хувьд өмнө нь ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан, ГССҮТ-ийн захирлын албан тушаалд томилогдохын өмнө нэрээ татсан, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ төслийн нэгжийн зохицуулагчаар нэлээд удаан хугацаанд ажиллаж буй нэгэн билээ.

 

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалжӨнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637391
2 эможи

Зочин
2022-05-26 17:11
хужаагиин өрииг дарья гэвэл иимэрхүү новшнуудыг чихдэж улсын тэр дундаа хужаагиин өрөнд хураасан харөнгииг нь зарж төлөхөд асуудалгүй дээ
K
2022-05-26 16:06
Хавдрын захирал бхдаа төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг бсан
keyboard_arrow_up