Улсын 2-р эмнэлэг бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллана Улсын 2-р эмнэлэг бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын 2-р эмнэлэг бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр БНСУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллана

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын Гёнги Олон Улсын Эрүүл мэндийн нийгэмлэгийн гишүүн  эмнэлэг болох Вельсийн нэрэмжит эмнэлэг, Ансан эмнэлэгтэй өчигдөр /2022.06.09/  хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Arslan.mn

Энэ үеэр Вельсийн нэрэмжит эмнэлгийн орлогч дарга, мэдрэлийн мэс заслын эмч Чан Чэ Вон  /CHANG CHAE WONG/ нь тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, дүрс оношилгоо,  мэдрэл, сэргээн засахын эмч нартай хамтарч, “Бүсэлхий нурууны эмгэгийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр нурууны эмгэгийн MRI оношилгоо, эмийн болон сэргээн засах эмчилгээ, дурангийн мэс заслын талаар дэвшилтэд шинэ технологийг танилцуулж, цогц мэдлэг олгосон багц цагийн сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулжээ.

Arslan.mn

Энэхүү багц  сургалтаар нурууны дурангийн мэс заслыг цахимаар шууд дамжуулан үзүүлж, эмнэлзүйн дадлагын сургалтыг явуулснаар хөдөө орон нутгийн эмч нарт мэс заслын дэвшилтэд арга барилаа бодиттойгоор танилцуулах боломжийг олгосон юм. 

Дашрамд дурьдахад, УХТЭ нь 2021 оноос хойш бүсэлхий нурууны дурангийн мэс заслыг 100 гаруй өвчтөнд хийж, тус мэс заслыг амжилттай нутагшуулаад байгаа билээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637813
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up