Улсын 2-р эмнэлэг нийслэл, орон нутгийн дотрын 80 гаруй эмч нарыг багц сургалтанд хамрууллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Баянзүрх болон алслагдсан 3 дүүрэг, зүүн бүсийн 5 аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад олон хамтын ажиллагааг өрнүүлж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч нар АШУҮИС-ийн багш нартай хамтарч “Тогтолцооны улаан яршил өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт багц цагийн танхим, цахим хосолсон сургалтыг 07-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь дотрын анагаах судлалын үндсэн, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тогтолцооны улаан яршил өвчний үеийн оношилгоо эмчилгээний талаарх орчин үеийн онолын мэдлэг, эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэх байсан.
Энэ удаагийн сургалтад нийт 80 гаруй их эмч танхим болон цахимаар хамрагдсаны 60 орчим хувь нь дотрын анагаах судлалын үндсэн, төрөлжсөн мэргэшлийн эмч нар байсан учраас дэвшүүлсэн зорилгодоо хүрсэн сургалт боллоо.