Наадмаар өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлэл хийсэн.
ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа: Баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллана. Нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангах юм.
Сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүд 7-р сарын 11-18-ны өдрүүдэд 10.00-15.00 цагийн хооронд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төв тус бүрд жижүүр эмч, сувилагч нар ажиллах ба товлосон болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэхгүй. Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэнэ.
Лавлагаа шатны шатны эмнэлгүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд:
Наадмын өдрүүдэд хүүхдийн шүд өвдөх асуудал гардаг учраас Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв хоёр кабинетаар ажиллана.
Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинет дээрх өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Яаралтай тусламжийн төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээг үзүүлнэ.
Түүнчлэн ЭХЭМҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана.