БНСУ-ын Парламентын гишүүд хоёр орны найрсаг харилцааны хүрээнд Улсын 2-р эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа
Өнөөдөр БНСУ-ын Парламентын гишүүд эрүүл мэндийн салбарын удирдлагууд Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.
Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, БНСУ-ын парламентын гишүүн Жонь Хэ Сүг, Сун Габ Сог тэргүүтэй гишүүд, албаны хүмүүс, тасаг, албадын дарга, эмч нар оролцлоо.
БНСУ-ын парламентын гишүүд УХТЭ-ийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр орны найрсаг харилцааны хүрээнд тус эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр харилцан санал солилцлоо.
Энэхүү арга хэмжээг БНСУ-ын KOFIH (Korea Foundation for International Healthcare) байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.