Улсын хэмжээнд коронавируст халдварын 349 тохиолдол шинээр батлагдаж, НЭГ ХҮН ЭНДЖЭЭ
2022 оны 8 сарын 05
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 349 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн энджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 956,553 болж эндэгдэл 2,122-т хүрлээ.
Илэрсэн тохиолдлуудын
- 189 нь Улаанбаатар хотод,
- 160 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр нь Омикроны ВА5 хувилбар гэдгийг эрүүл мэндийн салбарынхан мэдээлээд буй.
Орон нутгийн хувьд 10 аймагт халдварт өвчний тохиолдлууд бүртгэгджээ. Үүнээс Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр байгааг дараах жагсаалт харууллаа. Өнгөрсөн хоногт уг өвчний улмаас гарсан эндэгдэл нь Булган аймагт байна.
Халдварын тархалт нэмэгдэж байгаа тул амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639117
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: