Нэгдүгээр эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар НЭМЛЭЭ Нэгдүгээр эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар НЭМЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар НЭМЛЭЭ

2022 оны 8 сарын 27

Arslan.mn

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний хүрээнд эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгууллагын нийт ажилтны ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар нэмэгдүүлж, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 

Тухайлбал, 21 сувилагч, 2 туслах сувилагч, эмч, эм зүйч, дүрс оношилгооны техникч, ариутгагч, лаборант, хүчилтөрөгчийн техникч, слесарь, жолооч, үйлчлэгч тус бүр нэг ажилтанд олголоо.

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа УНТЭ-т 8-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 8-аас дээш жил тогтвортой ажиллах, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 эмч, эмнэлгийн ажилтныг хамт олон дэмжсэнээр сонгосон шалгаруулжээ.

УНТЭ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ийнхүү нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах боломжийг бүрдүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
639738
48 эможи

Зочин
2022-08-29 10:39
Баяр хүргэе
Зочин
2022-08-28 17:12
Ажилчидаа дэмжсэн сайхан удирдлага хамт олон байнаа.Манай боловсролынхон ийм дэмжлэг үзүүлж болмоор л санагдах юм. Адилхан төсвийн байгууллага шүү дээ.
Зочин
2022-08-27 15:18
Mash sain bna.
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up