ЭМЯ: “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байвал эмнэлэгт хандаж, оношоо тодруулаарай ЭМЯ: “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байвал эмнэлэгт хандаж, оношоо тодруулаарай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байвал эмнэлэгт хандаж, оношоо тодруулаарай

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас харвалт болон коронавируст халдварын дараах цус өтгөрөлтийн талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Нарангэрэл "Ковид-19  ба цус өтгөрөлтийн өөрчлөлт их байна гэсэн яриа иргэдийн дунд их байна. Цус бол хүний судсан дотуур дахин бүх эрхтэнээр дамжиж, хүний биед хэрэгтэй шим тэжээлийг хүргэж  байдаг шингэн эрхтэн. Цусан доторх эс болон дүрс элементийн харьцаа өөрчлөгдөхийг цус өтгөрөх гэж хэлдэг.

Улаан эс ихсэх, бүлэгнэлтийн өөрчлөлт ковидын үед ихэссэн. Таргалалт, тамхидалтын үед эсийн гаралтай өөрчлөлт явагдаж байна.

2022 онд:  

  1. Амьсгалын тогтолцооны эмгэг
  2. Хоол боловсруулах замын эмгэг
  3. Шээс бэлгийн замын эмгэг
  4. Зүрх судасны эмгэг
  5. Гадны шалтгаант эмгэг тавдугаарт орж байна.  

Үүнээс зүрх судасны тогтолцооны эмгэгийн нас баралт хамгийн их буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1992 оноос өнөөг хүртэл тэргүүлсэр байна. Архаг тамхидалт 2019 онд хүн амын 24.2 хувь нь тамхи татдаг, эрэгтэйчүүдийн 50 хувь нь тамхи татаж байна.

2022 оны нэгдүгээр сард ЭМ-ийн сайдын тушаалаар ковид-19-ийн эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг гаргасан. Энэ удирдамж 10 удаа шинэчлэгдсэн. Судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг нэвтрүүлж ирсэн. Анх ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийгээд цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. " гэв.

Цус өтгөрлийг хэрхэн эмчлэх вэ?

Тухайн өвчний оношийг зөв тодорхойлсны дараа эмчилгээ хийлгэнэ.

Салбар яамны мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр цус өтгөрөл гэдэг нь тусдаа өвчин эмгэг биш, ямар нэг өвчний процесс заавал хамт явагддаг байна. Тухайн дагалдаж буй өвчнийг оношилж түүнд тохирсон эмчилгээ хийлгэх ёстой байдаг аж.

Цус өтгөрөл нь зөвхөн ковидын халдвар бус олон эмгэгүүдийн үед гардаг. Цус бүлэгнэлтийг тухайн хүний бие шууд мэдрэх боломжгүй. Харин урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх боломжтой гэх мэдээллийг өгөв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639787
0 эможи

keyboard_arrow_up