АӨСҮТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 7 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна АӨСҮТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 7 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АӨСҮТ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 7 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв /АӨСҮТ/ гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон нэг жилийн хугацаанд амжилттай ажиллаж эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 15-20 хувиар нэмж, 7 ажилтандаа 5-20 сая төгрөгийн орон сууцны урьдчилгааны дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал,

  • Орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөг: Т.Мөнхцацрал /аж ахуйн албаны дарга/, П.Минжбадрах /ургамал зүйч/
  • Хашаа байшин урьдчилгаа 10 сая төгрөг: Б.Олз-Ундрах /тогооч/
  • Орон сууцны ипотек зээлийн хөнгөлөлт 5 сая төгрөг: Ж.Энхжаргал /лабораторийн тасгийн эрхлэгч/, А. Сэлэнгэ /няглтан бодогч/
  • Монгол гэр: Д.Эрхэмбаяр /хөтөч/ Д.Цэнгэлсүрэн /асрагч/, Д.Сарангэрэл /туслах сувилагч/ Н.Ариунтөгс /цахим бүртгэгч/ нарт нийт 75 сая төгрөгийн батламжийг тус тус гардуулсан байна.

Тус эмнэлгийн Гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг " Энэ талаар тус эмнэлгийн захирал "Бид эмч ажилчдынхаа нийгмийн асуудлыг өөрсдөө дотооддоо шийдэх боломж бүрдсэн. Цаашид энэ мэт эмч, сувилагч, дэмжих ажилчдынхаа амьдралд бодьтой дэмжлэг үзүүлж, ажиллах орчинг улам таатай болгохоор хичээж байна." гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639920
4 эможи

АӨСҮТ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up