Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар С.Өнөрсайханыг томилжээ Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар С.Өнөрсайханыг томилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар С.Өнөрсайханыг томилжээ

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар тус төвийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2018 оноос тасралтгүй ажилласан, эрдэмтэн судлаач, доктор, профессор С.Өнөрсайханыг томилжээ.

С.Өнөрсайхан нь тус төвд 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хор судлалын албаны дарга, Орчны эрүүл мэнд, Хор судлалын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байжээ. Эрдэм судалгааны чиглэлээр 30 гаруй шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, судалгаа шинжилгээний ажлын арга зүйг эзэмшсэн эрдэмтэн юм. Тэрбээр 2005 онд БНХАУ-ын Уханы Их сургуульд “Өндөр молекулт полимер нэгдлийн хавдрын эсрэг идэвх”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байна.

Судалгааны ажлынхаа үр дүнгээр 380 гаруй бүтээл туурвиж, олон улсын болон үндэсний түвшний нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэн, үр дүнг нь анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн туршлагатай.

Эрүүл ахуйн тухай хууль, “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт үндэсний IV судалгаа”-ны Ерөнхий зохицуулагч, “Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнгийн үнэлгээ” төслийн Зөвлөх, “НЭМ-ийн ноцтой байдлын үеийн менежмент”, ДЭМБ-ын олон улсын төслийн Зөвлөх зэрэг НЭМ-ийн 20 гаруй томоохон судалгааг удирдаж, амжилттай зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640121
0 эможи

иргэн
2022-09-06 14:37
ерөнхийлөгч хүрэлсүхийн шадар туслах зөвлөх Лүндэгийн төрсөн эгч нь гээд дүү нь тавиулсан гээд л байгууллагынхан нь ярьж байна.
keyboard_arrow_up