Шинээр 67 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, НАС БАРАЛТ нэмэгдлээ
2022 оны 9 сарын 13
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 67 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 30 нь нийслэлд
- 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 981,438 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд хоёр, Дорнодод нэг, Өмнөговь аймагт 34 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд 91 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 1,721 хүн хяналтад байна. Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,130 болж нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
640341
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: