Б.Хишигжаргал: Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг Монголд анх удаа хийлээ. Өвчтөний бие сайн байгаа Б.Хишигжаргал: Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг Монголд анх удаа хийлээ. Өвчтөний бие сайн байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг Монголд анх удаа хийлээ. Өвчтөний бие сайн байгаа

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийлээ.

23 настай залууд төрсөн дүүгээс нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан бөгөөд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлж байна. 

"Үүдэл эс шилжүүлэн суулгах нь тухайн хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц нарийн эмчилгээ"

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах нь генетик, молекулын, биологийн зэрэг олон арга технологийг багтаахыг шаардсан эмчилгээний нарийн төрөл юм. Энэ бүхний цаана өвчтөний удмын мэдээлэл, цусны бүтэц гээд бүх зүйл солигддог буюу үндсэндээ тухайн хүнийг дахин амьдруулсан гэж үзэхүйц нарийн эмчилгээ. Үүнийг үүдэл эс шилжүүлэн суулгах баг амжилттай хийлээ.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2011 онд эхэлсэн. 2014 онд бид өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эсийг амжилттай суулгасан. Тэр цагаас хойш өдгөө 27 хүнд хийгээд байна. Дараагийн бидний зорилго бол цусны цочмог хавдар, ясны чөмгөний үйл ажиллагаа алдагддаг эмгэгүүдийн эмчилгээг шийдвэрлэж, алло /донороос/-үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх байсан.  Харин энэ удаа донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад анх удаа хийлээ. Донороос үүдэл эс шилжүүлэн суулгасан өвчтөний бие байдал хэвийн байна.

Өнөөдөр эмчилгээний дараах 41 дэх хоног байна. Эмчилгээний эхний 100 хоног маш чухал. Бидний зүгээс хяналтаа тогтмол хийнэ. Мөн долоо хоног тутамд хянаж, цаашид биеийн байдал хэвийн байвал дархлаа дарангуйлах эмийг зогсоож, ердийн амьдралдаа аажмаар шилжих боломжтой." гэв.

Ташрамд дурдахад, манай улс Ази тивдээ өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс суулгасан 15 дахь улс юм байна. 

"Анх удаа донороос үүдэл эс шилжүүлэн суулгасан өвчтөний “донорын тохироо 98 хувь“ гэсэн сайхан мэдээ Солонгосоос ирсэн"

Arslan.mn

Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч, профессор Н.Оюундэлгэр " Энэ бол цус судлаач эмч нар бидний мөрөөдөл, хүсэж хүлээж байсан азтай агшин гэж хэлж болно. Өөрөөс нь өөрт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 30 хүнд хийгээд байгаа боловч бидний эрхэм зорилго донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах байсан. Бид хийж чадлаа. Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаагаа хийж байгаа гэхэд өвчтөний биеийн байдал сайн байна. Өвчтөний биеийн байдал сайн, шинжилгээний бүх үзүүлэлт хэвийн хэмжээндээ орж эхэлсэн. Солонгос руу илгээж, хүлээн авсан хариугаар донорын тохироо нь 98 хувь байна гэсэн сайхан мэдээ ирсэн. Мэргэжилтний хувьд үүнд маш их баяртай байгаа. 

Энэ эмчилгээг Монгол улсад  нэвтрүүлэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд маш их дэмжиж ажилласан. 

 АНУ-ын Техас мужийн Их сургуулийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, монгол профессор П.Энхбаатар, АНУ-ын MD Anderson хавдрын эмнэлгийн профессор Коичи Такахаши, Японы үүдэл эс шилжүүлэн суулгах нийгэмлэгийн тэргүүн, профессор Таканори Тешима нар бидэнд маш их дэмжлэг үзүүлсэн. Монгол эмч нарыг зоригтой байж, энэ эмчилгээний арт гаргахад асалттай танк байлаа. Энэ болгоны ард ЭМЯ байсан. 

Анх удаа алло-үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн хүү 23 настай, донор нь 14 настай төрсөн  дүү нь 100%-ийн эд нийцлийн тохироотой шинжилгээтэй байж бид энэ эмчилгээг амжилттай хийж чадлаа. Одоо дараагийн хүнийг бэлдсэн. Бэлтгэл ажил явагдаж байна. Бид зогсоохгүй. Бид дуусгахгүй." гэв.

Arslan.mn

Эмчлүүлсэн иргэний ээж "Хүүд минь амьдрал хайрласан алтан гарт эмч нартаа талархаж байна. Энэ эмнэлэгт ажиллаж буй хүн бүхэнд баярлалаа. Хүү маань анх 11 сард энэ хүнд өвчнөөр оношилогдож тухайн үед үнэхээр хүнд байсан. Хүүгээ 14 хоногийн дотор алдах юм байна гэж шаналж байсан. Алтан гарт эмч нарын буянаар өнөөдөр хүүгээ нарт ертөнцөд алхуулаад эмнэлгээс эрүүл болгож авч гарч байгаад маш их баяртай байна. УНТЭ-ийн Цусны тасгийн эмч нар, сувилагч,асрагч гээд бүгдэд нь маш их талархал илэрхийлмээр байна. Сүүлийн эмчилгээ бол маш хүнд эмчилгээ байсан. Өөрөө ч сайн ойлгохгүй 2 хүүгээ зэрэг оруулаад хоёуланг нь алдах вий гэсэн маш том айдас байсан ч эмч нарт итгэсэн. Донор болсон хүү маань эмнэлгээс гараад хичээлдээ явж байгаа." хэмээн баярласнаа илэрхийллээ.Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640439
7 эможи

Saikhnaa
2022-09-17 07:47
Bayar khurguu, ta nar mini mundag shuu
059
2022-09-16 11:02
Yamar mundag yum be...Emch nartaa ajliin amjilt
Zochin
2022-09-15 20:23
Hvnheer mundag hamt olon shvv bi ene hvmvvsiin buyanaar nart horwood toosoo hodolgoj vr hvvhed hani ijiltei az jafgal dvvren amidarch bna niit tsusnii hamt olondoo bayar hvrgej shaashdaa noots bololtoogooroi ilvv olon hvnd amidral bilegleerei amjilt hvsei
Зочин
2022-09-15 19:47
Хор найруулж нэг чадваргүй нөхөр захирал болонгуутаа үүдэл эс шмлжүүлээд байдаг бол хаха Энэ бол Лхажийгийн хийсэн ажлын үр дүн Доржханд, Хишигжаргал тэргүүтэй чадваргүй шуналын тийп хорны хүүдийнүүдийн үед гарж байгаа юм. Ийм мэдээ тавмхаасаа ичээсэй
Зочин
2022-09-15 19:24
Захиргаа нь хийсэн юмуу
DR. ADITYA
2022-09-15 14:46
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up