Өргөө амаржих газар МОЛЕКУЛ БИОЛОГИЙН орчин үеийн ЛАБОРАТОРИТОЙ боллоо Өргөө амаржих газар МОЛЕКУЛ БИОЛОГИЙН орчин үеийн ЛАБОРАТОРИТОЙ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өргөө амаржих газар МОЛЕКУЛ БИОЛОГИЙН орчин үеийн ЛАБОРАТОРИТОЙ боллоо

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд С.Энхболд бодлогоор анхаарч эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангах асуудлыг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэн ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд  ЭМЯ-наас хүсэлт тавьсны дагуу НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношилгоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг гурван амаржих  эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-нд Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лабораторийн нээлтээ хийлээ. 

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг,  Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

Уг лабораторийн  иж бүрдлийг  дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны  тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өгчээ.

Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.

Arslan.mn

Төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхийн Молекул биологийн иж бүрэн 3 лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих, Амгалан амаржих  төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II орчин үеийн ЛАБОРАТОРИТОЙ болж байна.

Мөн энэ ажлын хүрээнд  молекул биологийн оношлогоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулж байгаа аж.

Ташрамд дурдахад дараагийн ээлжид ЭМЯ зүгээс хотын  амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640529
0 эможи

Өргөө амаржих газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up