Б.Эрдэнэбулган: Хоёрдугаар эмнэлэг хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, энэ төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг болно Б.Эрдэнэбулган: Хоёрдугаар эмнэлэг хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, энэ төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбулган: Хоёрдугаар эмнэлэг хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, энэ төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг болно

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдөр /2022.09.22/ Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган: УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж үйлчилгээг хүргэдэг. 2020 оноос Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын мэс заслын эмчилгээний тоо, чанарын үзүүлэлт ахисан. Үүн дотор элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын үеийн мэс засал, ходоод, улаан хоолой, хөх, бөөр шээс болон мэдрэлийн зарим хавдрын мэс заслыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргыг ашиглаж иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн 2021 онд 400 гаруй хавдрын мэс заслыг хийж гүйцэтгэсэн бол 2022 оны 8-р сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн үүнээс гадна 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж үйлчилгээг нийт 1500 орчим иргэнд үзүүлсэн байгаа. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

Мөн дөрөвдүгээр улиралд хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, хими эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Мөн хүнд мэс заслуудад дээр ХСҮТ-ийн эмч нартай хамтарсан зөвлөгөөнийг хийж ажилладаг. Энэ бол маш том дэвшил гэж харж байна. Өнөөдөр ЭМЯ-наас өгч байгаа багаж, тоног төхөөрөмжөөр хавдрын мэс заслын үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж,  чанартай тусламж үзүүлэхэд нэн чухал юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640657
0 эможи

Зочин
2022-09-23 01:44
ЧИНБҮРЭН ЭМЧИЙН АРД ИРГЭДДЭЭ ӨГЧ БАЙГАА НАНДИН БЭЛЭГ ХОРТ ХАВДАР ЮМ УУ. ИРГЭДИЙГ ӨВЁИНГҮЙ ЭРҮҮЛ БАЙСАН Ч ХАВДАРТАЙ ГЭЖ ОШОШЛОХ ТАКТИК ЮМ ГЭЖ ОЙЛГОЛОО . БАЯРСАЙХАН ГЭУ ЭМЧ НААД ОЛОН ХАВДАР ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭГ БУРУУ ШААСАН БАЙДАГ ШҮҮ.ХЭЗЭЭ Ч ХАВДРЫН УРЬДЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ЯАГААД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭ НЭРЭЭР ХУУРААД БАЙГАА ЮМ БЭ ГЭСЭН БАЙДАГ ШҮҮ
Зочин
2022-09-23 01:38
МОНГОЛЧУУДЫН ТУСДАГ ӨВЧИН ХАВДАР ЭМЧ НАРЫН ГАНЦ НЭРЛЭЖ ЭМЧИЛЖ БАЙГАА ӨВЧИН НЬ ХАВДАР БОЛЧООЮУ ЯМАР МУУ ЁРЫН ХҮМҮҮС ВН ЗҮГЭЭРЛ ХАРИУЦЛАГААС ШУУД МУЛТРАХ ГЭСЭН ЯМАР Ч ХҮН ЯМАР Ч ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН БАЙ ЭМЧ НАРЫН ТАВИХ ОНОШ НЬ ХАВДАР БОЛЖЭЭ ДЭЭ.ТЭР ХҮН ҮХСЭН Ч ХАМААГҮЙ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ ЯМАР ГОЁ ОНОШТОЙ БОЛОО ВЭ. ЭРДЭНЭБҮРЭН ЭМЧИЙН ИРГЭДЭД ӨГЧ БУЙ НАНДИН БЭЛЭГ ХАВДАР.
keyboard_arrow_up