Д.Баярболд: “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх“ дээд хэмжээний чуулган энэ сарын 30-нд болно Д.Баярболд: “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх“ дээд хэмжээний чуулган энэ сарын 30-нд болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баярболд: “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх“ дээд хэмжээний чуулган энэ сарын 30-нд болно

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө.

Энэхүү  дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэний санаачлагаар ЭМЯ, ХӨСҮТ,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.  Уулзалтанд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Сүрьеэгийн эсрэг олон олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфемба болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцож  дуу хоолой, санал санаачлагаа хүргэх юм.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор  "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын  ажиллагааг бэхжүүлэх нь" дээд хэмжээний чуулган уулзалтыг  есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 

Тус чуулга уулзалтад аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төлөөлөгчид, ДЭМБ, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын болон төрийн бус байгууллагууд, Үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч, мэргэжилтнүүд оролцоно.

Сүрьеэ өвчин бол дэлхий дахинд нийгэм эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.

ДЭМБ-ын мэдээлснээр жилд 10.4  сая хүн  сүрьеэгээр өвчилж, үүнээс 1.8 сая хүн нас барж, улмаар дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин болж байна.

Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчим хүн сүрьеэгээр оношлогддог гэсэн тоо бий.

Монгол улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр  олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85%, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65% санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар  өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна." гэв.

Олон улстай харьцуулахад ХҮҮХДИЙН СҮРЬЕЭГИЙН өвчлөл 3 дахин, ОЭТС-ийн тархалт 4-5 дахин ӨНДӨР байгаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын  ажиллагааг бэхжүүлэх нь" дээд хэмжээний чуулган уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан, ДЭМБ-тай хамтран хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан.

9-р сарын 15-16-ны хооронд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох нь" Олон улсын хурлыг зохион байгуулсан. Мөн есдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд сүрьеэгийн үндэсний хөтөлбөрөө үнэлэх үнэлгээний ажил хийгдэж байна. Тус үнэлгээг ДЭМБ-ын 5 эксперт, Глобаль сангийн 4 эксперт нар гаднаас ирж өргөн бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээг хийж байна.

Олон улсын хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжүүд, түүнчлэн үнэлгээний дүнгээ дээд хэмжээний уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад, төр болон төрийн бус байгууллагуудад танилцуулна.

2021 онд ДЭМБ сүрьеэгийн тархалт өндөртэй, тэр дундаа Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны нэг, үүнээс улбаалсан эдийн засаг, нийгмийн сэтгэлзүйн маш их дарамт өндөртэй 7 орны нэг гэж бүртгэсэн. Тиймээс бүс нутгаас тавьж байгаа бодлого, шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх үү, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоотой хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлуудыг дээд хэмжээний чуулга уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.

100 мянган хүн амд тооцдог тооцооллоор:  

  • Сүрьеэгийн тархалт 757
  • Өвчлөл 473
  • ОЭТС-ийн тархалт, шинэ сүрьеэгийн дотор 5.3 хувь
  • өмнө эмчлэгдсэн тохиолдлын 16.5 хувьтай тоо бий.

Түүнчлэн манай улсын өвчлөлийг олон улстай харьцуулахад хүүхдийн сүрьеэ 2-3 дахин өндөр, ОЭТС-ийн тархалт, өвчлөл 4-5 дахин өндөр байна. Эндээс харахад тархалт өндөр байна. Ковид-19 халдварын өмнө илрүүлэг 30 хувьтай байсан бол цар тахлын нөлөөгөөр энэ 10 хувиар буурч 20 хувь болсон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640847
0 эможи

Зочин
2022-09-29 08:11
ХЭСГИЙН ЭМНЭЛГИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВАХ ХЭРЭГТЭЙ. МӨН ЭМЧ НАР МЭДЛЭГ.МАШ МУУ БАЙНАА. ХАНИАД ХҮРСЭН ХҮМҮҮСЭЭ ТӨГС ЭМЧЛЭХГҮЙ БОЛСОН БОЛООГҮЙ ЭМ БИЧИЖ ТҮР НАМЖААГААД Л ДАХИН ХАНИАД НЬ ҮГДРЭЭД БАЙГААН НЬ СҮРЬЕЭ ӨВЧГИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГО АГУУЛСАН МЭТ АЖИЛЛАЖ БАЙНА. ХЭСГИЙН ЭМНЭЛЭГИЙГ УЛСЫН МЭДЭЛД БАЙХ НЬ ТУН ЗӨВ ШҮҮ.
keyboard_arrow_up