СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар таван эмч, мэргэжилтнүүдээ БАЙРАНД ОРУУЛЖЭЭ СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар таван эмч, мэргэжилтнүүдээ БАЙРАНД ОРУУЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар таван эмч, мэргэжилтнүүдээ БАЙРАНД ОРУУЛЖЭЭ

2022 оны 10 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн найм дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд СЭМҮТ нь эмч, ажилтнынхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмж, таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон билээ. Харин тус ажилчид буюу СЭМҮТ-ийн их эмч Б.Э нь Офицер хороолол, сувилагч Б.Л нь Өрнөх хороолол, туслах сувилагч Г.Г нь Харуул алтай хороолол, цахим бүртгэгч Д.Н нь Өсөх дэнж хороололд орох захиалгын гэрээг хийсэн бол, сувилагч Г.О нь Дэвжих өргөө хотхонд орон сууц авахаар болж, гэрээгээ байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641606
0 эможи

keyboard_arrow_up