ЭМЯ: БНХАУ хилээ нээхтэй холбоотой халдвар хамгааллын талаарх шийдвэрийг ойрын өдрүүдэд ХӨСҮТ-өөс зарлана ЭМЯ: БНХАУ хилээ нээхтэй холбоотой халдвар хамгааллын талаарх шийдвэрийг ойрын өдрүүдэд ХӨСҮТ-өөс зарлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: БНХАУ хилээ нээхтэй холбоотой халдвар хамгааллын талаарх шийдвэрийг ойрын өдрүүдэд ХӨСҮТ-өөс зарлана

2022 оны 12 сарын 28

БНХАУ ирэх оны эхнээс гадаад орнуудаас ирсэн зорчигчдод тавьдаг хорио цээрийн дэглэмээ сулруулахаар болсон.

Энэ нь дэлхийн аялал жуулчлалын салбарт томоохон үйл явдал болж, улс орнууд тус тусын холбогдох арга хэмжээг авч эхлээд байгаа юм.

Тухайлбал, Япон улс БНХАУ-аас ирэх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний хариу шаардахаар болоод буй.

Харин манай улс үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "БНХАУ-ын талаас хил нээхтэй холбоотой албан бичиг манайд одоохондоо ирээгүй байна. Тус улс манайд дипломат шугамаар мэдэгдсэний дараа, дараагийн арга хэмжээний асуудал яригдана" гэв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас асуухад “Энэ талаар өчигдөр хуралдсан. Ойрын өдрүүдэд энэ тухай шийдвэрийг ХӨСҮТ-өөс зарлана.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны бүх байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөцөө бэлдсэн. Өөрөөр хэлбэл, халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллага баталсан зохион байгуулалтын төлөвлөгөө, удирдамжийнхаа дагуу ажиллана" гэв.

Үргэлжлүүлэн "Тасралтгүй олон сая хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байхаар мутац хувилбар гарах магадлал өсдөг. Тухайлбал, 2020 оны эхээр анх БНХАУ-ын Ухань хотод дэгдэж байсан COVID-19-ийг үүсгэгч вирус одоо бүр танигдахгүй болтлоо мутацлагдаж, өөрчлөгдсөн.

Үүнтэй холбоотойгоор улс орнууд коронавирусийн хувилбаруудаас хамгаалах вакцинуудын туршилтыг тасралтгүй хийж байгаа.

Харин одоо өвлийн улиралд огцом хүйтэрдэг улс орнуудад COVID-19-ийн тохиолдол нэмэгдэхээс илүү томуугийн өвчлөл асар их гарч байгааг хэлье. Манай улсад ч COVID-19-өөс илүү томуугийн өвчлөл иргэдийн дунд их байгаа. Томуу төст өвчин харьцангуй хөнгөн явцтай байдаг бол томуу яг COVID-19-тэй адил эрсдэл, хүндрэл бий болгодог.

Сүүлийн хоёр жил амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм сайн байсантай холбоотойгоор иргэдийн дунд томуугийн өвчлөл гараагүй тул сүргийн дархлаа буурчихсан байсан. Харин одоо дэглэм суларсантай холбоотой томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа тул улс орнууд амны хаалт зүүж, гараа тогтмол угаадаг байх зэрэг дэглэмээ сэргээхийг зөвлөж байгаа" гэдгийг нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643787
1 эможи

keyboard_arrow_up