Эрт илрүүлэгт 801,765 иргэн хамрагдаад байгаагаас давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Эрт илрүүлэгт 801,765 иргэн хамрагдаад байгаагаас давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эрт илрүүлэгт 801,765 иргэн хамрагдаад байгаагаас давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2022 оны 12 сарын 30

Arslan.mn

Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, оношилгоонд долоон сарын хугацаанд буюу өнөөдрийн байдлаар 801,765 гаруй иргэн хамрагдсан байна.

Нийт хамрагдсан иргэдийн 45 хувь эрэгтэйчүүд бол 54.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Байршлаар нь авч үзвэл, 51.1 хувь нь орон нутгийн иргэд бол 48.9 хувь Улаанбаатарын иргэд байна. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно" гэв.

"Нийт илэрсэн өвчлөлүүдийн дийлэнх нь буюу 60.7% нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг байна"

Түүнчлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд 23.6 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Үзлэгт нийт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхдүүд бол 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа аж.

Хүн амын насны ангиллаар авч үзвэл,

  • 0-15 насныхны 32.7 хувь
  • 16-17 насныхны 58 хувь
  • 18-30 насныхны 9.9 хувь
  • 31-45 насныхны 9.8 хувь
  • 46-60 насныхны 13.8 хувь
  • 61-ээс дээш насныхны 17.6 хувь үзлэгт хамрагджээ.

Үзлэг, шинжилгээгээр давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 57.3 хувь нь эмэгтэйчүүд бол 42.3 хувь нь эрэгтэйчүүд байв.

Мөн нийт илэрсэн өвчлөлүүдийн

  • 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг,
  • 8.7 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 7.1 хувь нь зүрх судасны өвчин,
  • 6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг,
  • 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл эзэлж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643808
1 эможи

Зочин
2023-01-02 09:13
Тэгээд талаас дээш хүн хавдартай гарсан гэж үү битгий худлаа хуцаач АМБАГА ДОКТОР ХУУРАМЧ АНГААХААС СЭРЭЖТЭЙ БАЙХ ХАМГИЙН АЮУЛТАЙ ГЭЖ ЮУ ХЭЛЭВ. ХЭЗЭЭ Ч ТИЙМ ОЛОН ТӨРЛИЙН ХАВДАР ГЭЖ БАЙДАГГҮЙ ГЭСЭН ШҮҮ. ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮН ЧИНБҮРЭН ЭМЧ ЭЭ???????? ЭРХЭМ САЙД ЭНХБОЛД ОООО? АМБАГА ДОКТОР ХУУРАМЧ АНГААХАХС СЭРЭМЖИЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ , ТА НАРЫН ТЭР ОЛОН ТЭР ӨЧНӨӨН ОЛОН ХАВДАР ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЗҮЙЛЙЙГ ЧИНЬ ХЭЗЭЭЧ БАЙХГҮЙ ГЭСЭН БАЙХ ЮМ ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ???? ЧИНБҮРЭН ЧИ ТИЙМ МУУ ХҮН ЮМ УУ? ХУУРАМЧ АНГААХ УХААНЫ ОНШЛОГООНООС ҮР ХҮҮХЭД ХАНЬ ИЖИЛ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАН БОЛРН БҮХ МОНГОЛЧУУДААА ХАМГААЛАХЫГ УРИАЛАЯ. ЭМЧ ЭМНЭЛГИЙНХЭНД ИТГЭХЭД МАШ ХЭЦҮҮ БОЛЖЭЭ БУРХАН МИНЬ
Зочин
2022-12-31 02:16
Эрт илрүүлэгээ хувийн эмнэлэгт өгөхөд яасийн.
Эрт илрүүлэг
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up