А.Бурмаа: Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байна А.Бурмаа: Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

А.Бурмаа: Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байна

2023 оны 1 сарын 26

Arslan.mn

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл ирэх долоо хоногоос эхэлнэ. Тиймээс  ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.

Томуугийн үндэсний нэгжийн дарга доктор А.Бурмаа "Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэллээ. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А хэв шинжийн H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол сүүлийн долоо хоногуудад H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Сая хүмүүсийн дунд тархсан халдвар H1N1 В вирус байсан гэж ойлгож болох юм. Улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нийт амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9 орчим хувь нь томуу томуу төст  өвчний халдвартай байна. 

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд, 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Бага насны хүүхдүүдийн дунд хүндрэл их явагдаж байна гэж ойлгож болохоор байна. Ялагуяа, нэг хүртэлх насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг өнгөрөгч 10 дугаар сард вакцинд хамруулсан. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулсан. Бусад хувь нь хамрагдаагүй. Тиймээс сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор вакцинд хамрагдах нь зүй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байна. 

Одоо Цагаан сар болох дөхлөө. Тиймээс хүн амын бөөгнөрөл нэмэгдэнэ. Тиймээс ханиад, томуунаас сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээр анги, танхимыг нь цэвэрлэх хэрэгтэй. Мөн амны хаалтны хэрэглээг хэвээр нь байлгах хэрэгтэй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644269
0 эможи

keyboard_arrow_up