Цагаан сарын өмнө БНХАУ руу зорчих бол ковид, томуугийн эсрэг вакцин хийлгэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА Цагаан сарын өмнө БНХАУ руу зорчих бол ковид, томуугийн эсрэг вакцин хийлгэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сарын өмнө БНХАУ руу зорчих бол ковид, томуугийн эсрэг вакцин хийлгэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА

2023 оны 1 сарын 26

ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус боомтод ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэдгээрээс ХӨСҮТ-ийн тус боомтоор ирж буй гадаад, дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна. Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар /2023.01.26/ ковидын эерэг тохиолдол гараагүй. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны бэлэн байдлыг хангуулах, эмийн нөөцийг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Цагаан сар болох гэж байгаа учир манай иргэд БНХАУ руу зорчих төлөвлөгөөтэй байж магадгүй. 

Урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, халдварын эрсдэл ихтэй хэвээр байна. Монголд бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учир эдгээр эрсдэлийг тооцож бизнес болон аяллаа төлөвлөхийг анхааруулъя. 

Хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтаа хэрэглээрэй. Замын-Үүдэд ковидын вакцин болон шинжилгээг хийж байгаа. 
Томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир аялахаасаа өмнө урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч хүндрэхээс хамгаалдаг гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644271
0 эможи

keyboard_arrow_up