Н.Түвшинбаяр: Махан хоолны араас  архи уух нь ХООЛЫГ ШИНГЭЭХ БИШ элэг, нойр булчирхайн үйл ажиллагааны ачааллыг нэмнэ Н.Түвшинбаяр: Махан хоолны араас архи уух нь ХООЛЫГ ШИНГЭЭХ БИШ элэг, нойр булчирхайн үйл ажиллагааны ачааллыг нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаяр: Махан хоолны араас архи уух нь ХООЛЫГ ШИНГЭЭХ БИШ элэг, нойр булчирхайн үйл ажиллагааны ачааллыг нэмнэ

2023 оны 2 сарын 20

Arslan.mn

Сар шинийн өдрүүдээр баярын зоог бэлдэхдээ анхаарах зүйл, хаврын улиралд монгол хүний биед ямар хоол хүнс зохицох болон үл зохицдог талаар УХТЭ-ийн Хоол боловсруулах тасгийн ИХ ЭМЧ Н.Түвшинбаяртай зөвлөгөө өглөө.

Тэрбээр " Нойр булчирхайн үрэвсэл нь Монголчуудын төдийгүй дэлхийн нийтийн дунд элбэг  тохиолддог. Нойр булчирхайн үрэвсэл үүсгэж байгаа шалтгааны 95-98 % нь АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ хэрэглээ БУРУУ ХООЛЛОХТОЙ холбоотой. Үлдсэн 2-5 %  нь цөсний замын болон элэгний эмгэг, бусад шалтгаантай байдаг. 

Монголчуудын дунд архины хэрэглээ ихсэхтэй холбоотой сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл маш их элбэгшсэн.

ХООЛНЫ ХЭРЭГЛЭЭ чухал

Хоол ундан дээр манай монголчууд их алддаг. Үндэсний онцлог маш их махан хоол хүнс хэрэглэдэг, тэр дундаа тослог, өөх ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь нойр булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Бид өдөрт 2-3 удаа махан хоол иддэг. Энэ бол маш буруу. Ялангуяа 50-аас дээш насныхан махан хоолыг хоногт нэг л удаа идэх хэрэгтэй. Үлдсэн хугацаанд гурилан бүтэгдэхүүн, үр тариа, жимс ногоо зэргийг оролцуулан хооллох хэрэгтэй.

Цагаан сар, баяр ёслолоор архийг хоол хүнстэй хослуулан их хэрэглэдэг. Архи бол идээний дээж гэж  “Хүндэтгэлийн зоог”, ширээний чимэг байдлаар тавьж,  хоол ундны араас даруулга болгон хэрэглэдэг. Архийг "Хоол шингээдэг" гэх буруу ойлголттойгоос болж хоолны араас хэрэглэдэг. Энэ нь эргээд нойр булчирхайн үрэвсэл, элэг, ходоод шархлаг, бусад хордлогод өвчнүүдийг үүсгэж байдаг. Тиймээс баяр ёслолоор хэрэглэж байгаа хоол ундандаа анхаарах цаг болсон.

Нэгдүгээрт даршилсан, давсалсан ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, янз бүрийн хиам, утсан химийн найрлага болох нитрид, карбонаар баяжуулсан, өнгө амтыг алдагуулахгүй удаан хадгалах зорилготой бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Өөрсдөө гэртээ бэлтгэсэн шинэ хоолоор хооллохыг хэвшил болгох хэрэгтэй.

Бэлтгэсэн хоолоо 24 цагт багтаагаад хэрэглэж хэвших нь чухал.

Баяраар хоол хүнсийг их хэмжээг бэлтгэж, олон хоногоор хадгалах, сав дамжуулан савлах, зориулалтын бус нөхцөлд хадгалснаар хүнсний бүтцэд өөрчлөлт орж, хүнсний найрлага өөрчлөлтөд ордог. Энэ нь эргээд элэг гэмтэх, нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Хүний биед хорт бодисууд хуримтлуулж, гүн хордлогод оруулах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй." гэж зөвлөв:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644926
1 эможи

ЗӨВ
2023-02-19 13:38
Монголчууд ийм буруу зуршлаасаа болоод элэг ходоодны хорт хавраар дэлхийд тэргүүлж бана. Амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй байна шүү дээ. Цагаан сараар нэг дор бөөн мах өөх тос иднэ, халуун гэрт 4-5 хонуулсан ууцны өөхөө өөрсдөө дараа нь иднэ........
BAT
2023-02-19 03:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-02-19 03:39
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up