Б.Онон: Хоол хүнсээ бага зажилж идэх, хоол идчихээд шууд хэвтэх нь “сөөргөө“ өвчний гол шалтгаан болдог Б.Онон: Хоол хүнсээ бага зажилж идэх, хоол идчихээд шууд хэвтэх нь “сөөргөө“ өвчний гол шалтгаан болдог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Онон: Хоол хүнсээ бага зажилж идэх, хоол идчихээд шууд хэвтэх нь “сөөргөө“ өвчний гол шалтгаан болдог

2023 оны 3 сарын 07

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг нь сөөргөө өвчний үеийн оношилгоо болон мэс засал эмчилгээг хийж байна. Энэ талаар УХТЭ-ийн Мэс засал судлалын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч Б.Онон зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тэрээр " Сөөргөө өвчин нь хоол боловсруулах дээд замын урсгалын эсрэг зүг ходоодны агуулагдахуун улаан хоолой руу орох тэр зовуурийг хэлдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд хоол боловсруулах өвчний дотор нэлээд дээгүүр байр эзэлж байна. 

Хоолыг маш хурдан хугацаанд идэх, бага зажлах, удаан өлөн явж байгаад гэнэт их идэх, идэж байгаа хоолныхоо агууламж дотор нь хийжүүлсэн ус, ундаа уух, бүхэл хоол, шарсан, хуурсан хоолыг ихээр идэх зэргээс болж 25-аас дээш насныхны дунд сөөргөө өвчний эзлэх хувь өндөр байна.

Сөөргөө өвчний үед цээж хорсох, унтахаар хэвтэх үед хоолой сэрвэгэнэж, ханиалгах зовууриар илэрдэг. Гэтэл үүнийг ихэнх хүмүүс ханиад, астматай андуурах тохиолдол бий. 

Өвчнийг эрт таниагүйгээс шалтгаалаад ханиалга намдаахын тулд гаатай эм зэргийг хэрэглэх нь ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, сөөргөө өвчин түүнд илэрч байгаа шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. 

Мөн эмийн компаниуд цээж хорсоход хэрэглэдэг янз бүрийн эмийг шууд нийгэмд сурталчилж байгаагаас болоод иргэд илэрч байгаа зовуурьтаа тааруулаад аваад уучихдаг. Өвчний зовууриа энэ мэт аргаар удаан дараад явах нь цаашлаад УЛААН ХООЛОЙН ШАРХЛААТ  ӨВЧИН, улаан хоолойн ЦУС АЛДАЛТ, улаан хоолойн ХАВДАР  өвчнүүдийг үүсгэх шалтгаан болно. 

Хүмүүсийн дунд ам дамжсан зөвлөгөөнүүдийг их дагадаг. 

  • Нэгдүгээрт, содтой ус уух
  • Хоёрдугаарт, унтахын өмнө их хэмжээний ус уух (говийн ус ) зэрэг янз бүрийн уламжлалт аргуудыг хэрэглэдэг.
  • Гуравдугаарт, сурталчилгаануудыг хараад энэ бол цээж хорсоход сайн юм байна гээд дуран мэдэн аваад хэрэглээд байдаг.

Энэ бол нэг удаа цээж хорсоход хэрэглэдэг байж болох хэдий ч үргэлжлүүлээд хийгээд байвал аюултай үр дүн авчирдаг. Яагаад гэвэл улаан хоолойн үрэвсэл, хавдар, цус алдах, дэглэм алдсанаас болж цоорох зэрэг хүндрэлүүдийг үүсгэхэд нөлөөлдөг. 

Сөөргөө өвчнийг эмчлэх аргад урьдчилан сэргийлэхээс гадна эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэх аргад нь тухайн өвчтөнд өвчнийг нь оношилж өгөөд эрт үедээ байвал амьдралын хэв маягаа өөрчлөх, биеийн жингээ багасгах, зөв хооллох, эмийн эмчилгээг зөвлөдөг. 

Өвчин II үеэсээ давсан тохиолдолд үечилсэн эмийн эмчилгээ буюу схемд эмийн эмчилгээг зөвлөдөг. Энэ эмчилгээ үр дүнгээ өгөөгүй тохиолдолд дурангийн мэс заслын аргаар өрцний эвэрхийг нөхөх, сөөргөөний эсрэг мэс заслыг хийдэг. Мэс засал хийх хүртлээ явах нь өвчтөн эмнэлгийн байгууллагад оройтож хандсаныг илэрхийлж байна. 

Өрцөн дээр байгаа мэс заслуудын хамгийн том шалтгаалж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт хоолыг маш бага зажилж идэх юм. Монголчуудын хувьд хоолыг цөөхөн зажилж иддэг хүмүүс. Үүний дараа тамхидалт орно. Тамхи татна гэдэг нь амьсгалын зам уушгинд нөлөө үзүүлэхээс гадна тамхины утаатай холилдож орсон хүнд металлууд ходоод, улаан хоолойн замд дан үрэвсэл үүсгэж байдаг. 

Arslan.mn

Сөөргөө өвчний мэс заслыг дурангийн мэс заслыг аргаар хийнэ. Мэс засал хийхээр 100 хувь зүгээр "болчихно" гэж байхгүй. Мэс заслыг яаж амжилттай болгох вэ гэвэл мэс заслыг ӨМНӨ болон ДАРААХ эмчийн өвчтөндөө өгсөн зөвлөгөөнүүдийг маш сайн дагах нь өөрөө тухайн МЭС ЗАСЛЫГ ҮР ДҮНТЭЙ, ХҮНДРЭЛГҮЙ, БҮРЭН ЭДГЭХЭД  хамгийн сайн нөлөөлж байгаа хүчин зүйл юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
645230
4 эможи

keyboard_arrow_up