Ц.Билэгтсайхан: Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна Ц.Билэгтсайхан: Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна.  Энэ жилийн хувьд “Сүрьеэг бид устгаж чадна” гэсэн уриан доор зохион байгуулж байна. Уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ,  Глобал сангаас хамтран өнөөдөр /2023.03.24/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан " Манай орны хувьд өнгөрсөн жил улсын хэмжээнд 2354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Энэ нь халдварын тархалт өндөр байгааг илтгэж байгаа юм. Өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. 

Манай улсын хувьд сүрьеэгийн оношилгооны чадавх улам бүр сайжирч байгаа. Тухайлбал, үндэсний хэмжээнд эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн хиймэл оюун ухааны технологийг рентген зураг уншихад ашиглаж эхэлсэн. Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Манай орны хувьд сүрьеэгийн тандалт судалгааг эрчимтэй зохион байгуулж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэдийн хувьд сүрьеэ өвчний талаар ойлголт мэдээлэлтэй байх нь чухал. Хэрэв танд сүрьеэ өвчинд нийтлэг илэрдэг халуурах, турах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байвал заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэж зөвлөж байна. Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" гэлээ.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа" Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгт, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд багтдаг. Энэ жил дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг "Тийм ээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд олон салбар байгууллагын хамтын ажиллагаа болон хариуцлага маш чухал үүрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645655
1 эможи

ХӨСҮТ
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up