Улаанбурханы вакциныг харьяа ЭМ-ийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой Улаанбурханы вакциныг харьяа ЭМ-ийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбурханы вакциныг харьяа ЭМ-ийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой

2023 оны 4 сарын 13

Arslan.mn

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөв.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "ХӨСҮТ-д улаанбурхан, гахай хавдар, улаанууд/УГУ/ гэсэн гурван халдварт өвчний эсрэг 128,000 хүн тун вакцин бий. Уг вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй хүүхдүүд харьяа эрүүл мэндийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой.

Нөхөн дархлаажуулалтаас гадна нэмэлт дархлаажуулалтын аян ирэх тавдугаар сард хийгдэнэ. Нэмэлт дархлаажуулалтыг хийх арга, аргачлал, төлөвлөлтөө гаргаад бэлдчихсэн.

Товлолын дархлаажуулалтын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг маш чухал" гэв.

Одоогоор улаанбурхан өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд энэ өвчинд өртөх эрсдэл өндөр болохыг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646120
0 эможи

keyboard_arrow_up