Ц.БИЛЭГТСАЙХАН: СҮСН-тэй хамтран зургаан дүүрэгт сүрьеэгийн “ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭГ”-ийг хийж байна Ц.БИЛЭГТСАЙХАН: СҮСН-тэй хамтран зургаан дүүрэгт сүрьеэгийн “ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭГ”-ийг хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.БИЛЭГТСАЙХАН: СҮСН-тэй хамтран зургаан дүүрэгт сүрьеэгийн “ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭГ”-ийг хийж байна

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг/СҮСН/ нь 2015 оноос хойш Халдварт Өвчин Судлалтын Үндэсний төв/ХӨСҮТ/-тэй хамтран "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлуудыг үе шаттай хийж ирсэн.

Тэгвэл өчигдөр /2023.04.27/ ХӨСҮТ дээр уг төслийг хэрэгжүүлж буй СҮСН-ийн баг ирж, төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал солилцлоо. Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал О.Батбаяр, дэд захирал Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, СҮСН-ийн Олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Хан Жи Еэн болон бусад төлөөлөгч нар оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ "2021 онд бүс орнуудад хийсэн судалгаагаар манай улс нь сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны нэгт орсон. Тиймээс бид идэвхтэй илрүүлэг дээрээ хяналт тавин ажиллаж байна. Бид хэдий сүрьеэ өвчний дарамт өндөртэй орны тоонд багтсан хэдий ч сүрьеэ өвчнөөр өвдсөн иргэдийг илрүүлсэн тохиолдолд эмчилгээний амжилтаараа бусад бүсийн улс орнуудаас илүү байна. 2015 оноос хойш СҮСН-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдаад байсан идэвхтэй илрүүлэгрүү чиглэсэн байсан. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнд эрт илрүүлгийг хийсэн бөгөөд эдгээр иргэдийн 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтандаа аван эмчилгээг эхэлсэн.

Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторыг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй явж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

СҮСН-ийн Олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen “Бид КОИКА-аас санхүүжилт авч, төслийг хэрэгжүүлдэг учраас тус байгууллагыг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй байдаг. ХӨСҮТ нь энэ тал дээр хамтран ажиллаж, бидний ажилд дэм болж, мэдээллээ давхардуулалгүй бидэнд илгээх нь чухал байна.  2022-2023 онд хэрэгжиж буй хоёрдугаар шатны төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг маш тодорхой өгсөн нь төслийг сунгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна дүүрэг болон орон нутаг дахь багууд маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс маш сайн чиглүүлж өгч байгаа учраас төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэж харж байна.

Судалгаанаас харахад илрүүлсэн өвчтөнд хийгдсэн эмчилгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад өндөр харагдаж байгаа нь сайшаалтай байна.

Сунгах төсөл дээр ч гэсэн та бүхэн энэ мэт тусалж, дэмжиж ажиллаарай гэж хүсмээр байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.” хэмээлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646559
1 эможи

keyboard_arrow_up